Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эр нөхрийнхөө хийсэн хоолыг олноо гайхуулсан олны танил бүсгүйчүүд
Папарацци

Эр нөхрийнхөө хийсэн хоолыг олноо гайхуулсан олны танил бүсгүйчүүд

coolBy cool12/17/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хоол бол нэг төрлийн урлаг. Мэргэжлийн тогооч нарын ихэнх нь эрчүүд байдаг нь тэдний тэсвэр тэвчээр, ажлын ачаалал даах чадвартай гэдэгтэй холбоотой.Заавал тогооч биш ч гэртээ эхнэр хүүхдээ хоолоороо байлдан дагуулах эрчүүд мундахгүй. Тэднээс олны танил бүсгүйчүүдийн нөхрүүдийг онцлоё. Олны танил эхнэрүүд нь өөрсдийнхөө цахим хуудаснаа эр нөхрийнхөө хийсэн хоолоор гайхуулжээ.

Дуучин Х.Мөнгөнцэцэг


Зохиолын дууны гүнж гэгддэж явсан дуучин Х.Мөнгөнцэцэг өдгөө сайн найз Э.Чулуунчимэгийнхээ анхны нөхөр Б.Болдтой хамтран амьдарч дундаасаа гурван хүүхэдтэй болсон.
Хүүхдээр “далайлгаж” өөрсдийгөө олон нийтэд зөвшөөрүүлж чадсан тэд халуухан хосууд гэдгээ алхам тутамдаа баталдаг. Дуучин Б.Болд ч эхнэрээ нялх биетэй байхад муугүй тогооч гэдгээ харуулж, хоолыг урлаж буй бололтой. Эхнэр Х.Мөнгөнцэцэгтээ зүрхэн хэлбэртэй загасны шарсан махтай хоол хийж өгчээ. Х.Мөнгөнцэцэг бүсгүй ч үүнийгээ олон нийтэд гайхуулахаа мартсангүй.

Жүжигчин Б.Баярмаа


Өдгөө гурван охиныхоо аавыг орхиж, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатартай хоёрдахь амьдралаа холбосон жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Амьдралдаа алдаж онож учирсан тэдний сонголтыг шүүх хүн байгаагүй. Хэн хэн нь хоёр талаасаа хоёр хүү, гурван охинтой амьдралаа холбосон тэд дундаасаа дэрсхэн хоёр хүү төрүүлж, монголын өнөр өтгөн гэр бүлүүдийн нэг болсон.
Хэн хэн нь ахиж алдахгүйг хичээж яваа тэд бие биедээ халамжтай хос гэдгээ харуулсан.
Хэр баргын юманд хөдлөөд байдаггүй дуучин залуу эхнэр хүүхэддээ өөрийн гарын хоолыг хааяа хааяахан хийж өгдөг аж. Энэ удаагийн хийсэн хоол нь гахайн тагалцаг. Эхнэрийнхээ дуртай хоолыг хийсэн дуучин залуу ингэж магтуулахаас яахав.


Хөтлөгч П.Одгэрэл


Хувийн цуглуулгадаа ердөө л ганцхан удаа өмссөн 100 гаруй гоёлын даашинзтай гэдгээ хэвлэлд дэлгэснээс хойш “Монголын хамгийн баян сэтгүүлч” гэх давхар гуншин зүүгээд байгаа П.Одгэрэл өдгөө айл гэрийн эзэгтэй болж, дэрсхэн хүү охины ээ болсон.
“UBS” телевизээрээ өнөөг хүртэл овоглож яваа түүнийг “Universe best of songs” наадмын хөтлөгч гэдгээр нь мэддэг хүмүүс тун ч олон.
Цагаан хоолтон тэрээр царайлаг нөхөртэй болсноо нэг бус удаа гайхуулж явсан. Гучин насны босго шүргэсэн хойноо үе тэнгийн, аятайхан залууг өөрийн болгоод амжсан хөтлөгч П.Одгэрэл нөхрийнхөө гарын хоолыг идэж хайранд умбаж шумбаж яваа. Түүний нөхөр өөрөө энгийн хоолтон ч, цагаан хоолтон эхнэр хүүхдүүддээ зориулж гаргаа гарган хулууны зутан шөл, шинэ ногооны салат хийхээ мартсангүй.

Дашрамд дуулгахад, хамгийн ухаалаг эмэгтэйчүүд эр нөхөртөө гал тогоонд ч өөрийн гэсэн орон зайтай байхыг хүлээн зөвшөөрдөг гэсэн шүү. Хоол хийдэг эрчүүд тэр бүр эхнэрийнхээ араар тавиад байдаггүй гэх судалгаа байдаг юм билээ,сонин байгаа биз.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.