Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.12.16
Папарацци

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.12.16

coolНийтэлсэн: cool12/16/2020Шинэчилсэн:12/17/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.15-ны 06:00 цагаас 2020.12.16-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 77,733 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 10 объектын 8,613 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

Мөн хот хоорондын болон хот доторх нийтийн тээврийн 424 автомашин, зорчигч үйлчилгээний 7 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна.

ОНЦЛОХ: Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас өдөр бүр хяналт тандалт хийж байна. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 277 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 3 тусгаарлан ажиглах байр, 15 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас гэсэн газруудаас 4622.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 4083.4 кг /хурц үзүүртэй, эмгэг хог, эмийн болон эсэд хортой, бусад халдвартай/, тусгаарлах байрнаас 97.9 кг, PCR шинжилгээний 285.2 кг, онгоц, карго ачаа тээврийн 82.3 кг хог хаягдал цуглуулжээ. Цуглуулсан 4548.8 кг хогийг устгасанаас 3265 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1283.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 1150 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 1098 тээврийн хэрэгсэл, 1103 жолооч, хилээр гарсан 1098 тээврийн хэрэгсэл, 1127 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 28 аж ахуйн нэгжийн 819.5 тн бодис, бараа, түүхий эд бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж хилээс чөлөөлөн, 113 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 88 аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдал цуглуулалт, зайлуулалтад хяналт тавьж, зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иуд 4622.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулж, 4548.8 кг хогийг устгажээ.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 192 цэгээр 3,386 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 282 улсын байцаагч хяналт тавьж, 10,514 иргэнд зөвлөгөө өгсөн байна.

Энэ сарын 01-нээс 15-ны өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн 3524 автобусаар 71,498 иргэн, орон нутгийн нислэгээр есөн аймаг руу 17 онгоцоор 1348 иргэн зорчжээ. Зорчигчдыг тээвэрлэх үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийн гүйцэтгэлд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллалаа.

Тавантолгой түлш ХХК 3333.62 тн түлш үйлдвэрлэж, 2093 тн түлш борлуулалтад гаргажээ.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Албан хүсэлтээр ирүүлсэн 5 төрлийн сойзны дээж, 7 төрлийн угаалгын шингэн, 4 төрлийн шоколадны дээж, 1 бэлэн гоймон, 1 хэрчсэн гурилын дээж, импортын хяналт шалгалтад хамрагдсан элсэн чихрийн дээж, 4 төрлийн дарсны дээж, 4 төрлийн чипсний дээж, 3 төрлийн хүүхдийн сүүн тэжээлийн дээжийг шинжилгээнд хамруулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.