“Киви”-гийн нэлээдгүй ачааг нуруундаа үүрдэг бүсгүй бол Намуунаа. Айл гэрийн эзэгтэй болоод хөөрхөн хүүгийн ээж болсон тэрээр нөхөртөө ямар их хайртайгаа илчлэв.

Тэрээр өчигдөр баглаа дүүрэн сарнай цэцэгсийг нөхрөөсөө гэнэтийн бэлгээр хүлээж авсан бөгөөд энэ үйл явдал сэтгэлийг нь маш их хөдөлгөснөө фенүүдтэйгээ хуваалцжээ.

Мөн нөхөртөө хандаж “Би чамд хайртай нарнаас том тэрбум их” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Ц. Намуунаагийн нөхөр Үл хөдлөх хөрөнгийн газрын даргаар ажиллаж байгаад сүүлд ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дэд даргын суудалд очсон М.Долгормаа гэх хатагтайн хүү юм. Тэд өдгөө Sodon foods брэндийг гэр бүлийн бизнесээ болгон эрхэлж байгаа.


