Жүжигчин Аглуу буюу СТА Л.Баттулга. “Х-ТҮЦ” продакшны урдаа барих чадалтай, авьяастай жүжигчдийн нэг байсан түүнийг мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн нь нотолцгоодог. Ноён Аглуу нэгэнтээ өөрийгөө баян аав хэмээн тодорхойлсон нь хувийн амьдралынх нь баялаг, баян намтар түүхийн нэгээхэн хэсэг.
Монгол улсын гавьяат жүжигчин (2011), Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Луушааны Баттулга 1975 оны 11 сарын 6-нд Монгол улс (БНМАУ)-ад эцэг Луушааны хөвүүн болон төржээ.Аав нь Улаанбаатар хот, ээж нь Хэнтий аймгийн Биндэр сумынх юм.
Баттулга 1993 онд дунд сургууль, 1997 онд СУИС-ийн кино драмын жүжигчний ангид суран төгсч хошин урлагт хөл тавьжээ. Анхны эхнэр нь Уянга, одоогийн эхнэр нь жүжигчин Оюунчимэг, 5 хүүхэдтэй. Уянгаас Баттулгын хоёр охин, нэг хөвүүн, Оюунчимэгээс хоёр хүүхэд нь төржээ.
Аглуу гэх нэр бол Баттулга гэдэг нэрийг тонгоруулж унших үеийн эхний 4 үсгээс үүсчээ. Аглуу энтертайнмэнтийн үүсгэн байгуулагч. Өдгөө чөлөөт уран бүтээлч бөгөөд найзууддаа нийлэн уран бүтээл туурвиж байна.