“Авъяаслаг монголчууд” шоуны оролцогч Ч.Цэнгүүн, загвар өмсөгч С.Төгс нарын үерхээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Хамтын амьдралаа эхлүүлсэн тэд өнгөрсөн жилийн өдийд харилцаандаа Time-Out хийж, хоёр тийш болсон ч удалгүй эргэн нийлсэн.

Эргэн нийлэхдээ тэд хэн хэндээ үнэ цэнэтэй гэдгээ мэдэрсэн гэдгээ олон нийтэд зарлаж, илүү дотно харилцаатай болсон гэдэг. Тэдний хувьд С.Төгс Ч.Цэнгүүнээс даруй хоёр гурван насаар эгч гэсэн.

Гэхдээ Ч.Цэнгүүнд найз бүсгүйнх нь нас ямар ч хамаагүй гэдгээ зарладаг. Тэрээр С.Төгсийн охиныг өөрийн охин шигээ хайрлана хэмээн хамт амьдарч эхэлсэн байна. Уг нь С.Төгсийн охин Э.Сийлэн улс төр судлаач Саруул эмээтэйгээ хамт амьдардаг байсан.


