Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Л.Балхжавын “баавартай” бэрүүд
Папарацци

Л.Балхжавын “баавартай” бэрүүд

coolНийтэлсэн: cool12/21/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжавынх хоёр хүүтэй. Хөвгүүдээ хүмүүжил сайтай, сайхан өсгөсөн нэрийг зүүдэг Л.Балхжавын гэргий хатагтай Ариунаа нэгэн цагт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бэр сонгохдоо ар гэрээс нь илүү авъяас чадвар, халамж хайрыг нь харна” хэмээн ярьж байв.


Тэгвэл тэрээр өдгөө Ч.Сэлэнгэ, М.Цэрэндолгор гэх үеийнхэн дундаа сор болсон жүжигчин бүсгүйчүүдийг бэрээ болгожээ.


Түүний том бэр Ч.Сэлэнгэ багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэдэг. Үүнээсээ ч урваагүй. Өмнөд Солонгост хэсэг амьдарч, хожуу оюутан болсон ч 5 дахь Жульеттагаар сонгогдон, өөрийн авьяас чадвараа харуулсан хөдөлмөрч бүсгүй. Залуу жүжигчин Ч.Сэлэнгэ “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжавын хүү Б.Чингүүнтэй гэр бүл болж, хоёр ихэр хүү, охины ээж болсон. Амаржаад удаагүй мөртлөө уран бүтээлийн ажилдаа эргэн орж, олон бүтээлийн гол дүрд тоглосон. Ч.Сэлэнгэ өхөөрдөм царай, бяцхан биетэй ч гарамгүй их дайчин эмэгтэй. Өдгөө хайрт нөхөр найруулагч Б.Чингүүн охин хүү ихрүүд болох Есүгэн, Есүдэй хоёртойгоо АНУ-д ажиллаж амьдарч байна.


Бага бэр М.Цэрэндолгорын хувьд энэ цагийн залуу жүжигчдээс гоо үзэсгэлэн, боловсролоороо ялгардаг.

МУУГЗ Л.Балхжавын бага хүү Б.Билгүүний гэргий болсон тэрээр хүүхдээ төрүүлээд 7 хоноогүй байхдаа рекламны зураг авалтад оролцож, ойр дотныхноо гайхшруулж байв.
“Яг түүн шиг” шоуны оролцогч гэдгээр олонд танигдсан М.Цэрэндолгор нөхөртэйгөө 2015 оноос болзож эхэлсэн. Түүний нөхөр Б.Билгүүн нь АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг. Тэрбээр 2016 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан.
Харин М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүрд тоглосноор олон нийт мэднэ. Тэрбээр ОХУ-ын Москва хотын Театр урлагийн академид суралцан төгссөн. Монголын олон гоо сайхны брэнд бүтээгдэхүүний нүүр царай болсон М.Цэрэндолгор оюутан байхаасаа дэлхийн алдарт Louboutin World гоо сайхны бүтээгдэхүүний моделоор ажиллаж ирсэн.

 

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.