Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо цахим хуудаснаа “Сайхан бүхэн энгийнээс эхлэлтэй
… Эерэг байснаар бид аз жаргалтай болж гэр бүл, хамт олон, найз нөхөд гээд бүх хүнтэй харилцах харилцаа хүртэл сайхан болдог. Мөн эрч хүчтэй, өөртөө итгэх итгэл нэмэгддэг, эрүүл байдаг, за ер нь л байгаадаа сэтгэл ханамжтай нэг л сайхан даа…

Өнөөдөр өглөө босоод л та хэдхэн секунд өөрийгөө эерэг байгаагаар төсөөлж, тэгээд би эерэг хүн эерэг байснаар тийм тийм сайхан байна гээд л өөртөө сануулж бодоод байгаарай. Үүнийгээ заавал өглөө гэлгүй өдөр түгжрээд явж байхдаа ч болно шүү дээ. Тэгээд таны хувьд хэн нэгэн таалагдадгүй хүн байлаа гэхэд тэр хүнээ өнөөдөр л нэг эерэг байгаа дээрээ түүнээс сайхан нэг зүйлийг нь олоод хараарай. Нэг л өдөр тэр хүн сайхан харагдана. Энэ нь тэр хүн биш та өөрөө сайхан эерэг болж байгаагын шинж…

За амжилт
… Амьдралд эерэг байх талархах, инээмсэглэх, итгэл өгөх, шинийг сурах, хэн нэгнийг хайрлах … гээд л шалтгаангүйгээр аз жаргалыг бий болгох олон арга бий.
Эдгээрээс та аль нэгийг нь өдөр бүр хэрэгжүүлээрэй.” хэмээжээ.

