Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Эмүжин: Ганц агшинд багтсан хөөрхий бидний ҮНЭН
нийтлэлчид

Эмүжин: Ганц агшинд багтсан хөөрхий бидний ҮНЭН

coolНийтэлсэн: cool12/23/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ганц агшинд багтсан хөөрхий бидний ҮНЭН.

Энэ зургийг харахаар л өрөвдөх ч шиг, өмөөрмөөр ч юм шиг, хэцүү гэж яав аа. Манай төрийн байгууллагын яах ч аргагүй хоцрогдсон арга барил, хол хаягдсан мөн чанарыг энэ вирус сайн илчилж, сайтар харуулж байгаа гэж боддог.

Эвийг бус, хүчийг өмнөө барьдаг сэтгэхүй, арга зүйд бус айдас дээр тулгуурладаг хогийн сэтгэлгээ, ойлголцлоор бус дарамталж байж давж гардаг хөгийн чанар…бүгд энэ зураг, энэ агшинд багтсан байдаг юм.

Ямартаа ковид гэж айлгасаар байгаад хөөрхийг зугтахад хүргэсэн. Ганц энэ хүн биш, бүх ард түмнээрээ зугтаж, нуугдах тухай л бодох гээд байдаг болсон гэвэл үнэнд илүү нийцнэ. Одоо болохоор халдвартай хүнийг үг дуугүй энд тэнд аваачаад тусгаарлаж байна гээд халдаг халдаггүй байшинд хориод хаячихна. Буцалгагч, халуун ус ч байхгүй. Яагаав, Наранбулагт саатуулагдсан гэх үү, тусгаарлагдсан хоёр хүүхэдтэй бүсгүй уух халуун ус, буцалгагчгүй, хүйтэн байранд байгаагаа дуулгасан даа. Эмч нь ирж амжихгүй бүтэн хонож байхад цагдаа бол өдөр шөнөгүй утасдаж байна гэж байгаа юм. Өвдсөн хүн нийгмийн дайсан юм уу хаашаа юм.

Тэртэй тэргүй тусгаарлах байр хүрэлцээгүй байхад иймэрхүү хүмүүсийг гэрт нь үлдээгээд, хяналт тавиад байвал илүү үр дүнтэй баймаар.

Сүүлдээ ч зах дэлгүүрээс биш тусгаарлах байр, эмнэлэг хоёроос л голомт илэрдэг болсон нь бас нэг айдас. Тэнд ачигдаж очиж тээглэж үхэхээр гэртээ сэмхэн өөрийгөө хянаад, өрөөгөө цэвэрлээд, халуун ус, цай чацарганадаа ойрхон, паараа тэврээд хэвтэж байхгүй юу. За тэгээд хүн гэдэг амьтны аливаад хандах хандлагыг ч бас олон талаар илчилж байна даа. Итгэл хүлээлгээд гэрт нь үлдээхээр гараад үлээгээд шүгэлдээд явчихдаг хүмүүс ч байгаа. Энэ бүхэн юуг илэрхийлж байна гээч? Нийтээрээ, нийгмээрээ боловсрох хэрэгтэй болжээ.

Хандлагаа өөрчлөх шаардлага тулгарч байна. Боловсрол соёлын салбар хэт доройтсоны шинж бүх шатанд, бүр ханиаж найтаахад ч, хүнтэй харьцахад ч, хөсөг хөдөлгөхөд ч, тамга дарж гарын үсэг зурахад ч харагдаад байна. Ямартаа ингээд нэг нь оргож зугтаад, нөгөөх нь хүзүүвч бариад отож байдаг юм. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг чинь энэ шүү дээ. Малаа ингэсхийгээд хашдаг даа. Энэ удаа бол мал, малчин хоёроос ч дор болоод байгаа шүү. Хүндээ бус, хүнээ боловсруулж соёлжуулж чадахгүй өнөөг хүрсэн төрд учир их байна, үүнийгээ олж хараасай даа.

Иргэдээ буруутгахаас илүү, ирэх цаг, ирэх өдрүүдэд аль салбарт ямар бодлого явуулахаа судлаад, тестлээд авч баймаар үе юм, энэ вирусын дажин гэдэг чинь.

Эмүжин

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.