Сүүлийн үед сошиалаар залуу жүжигчин Э.Пүрэвжаргалыг “нууц амрагуудыг баздаг хүүхэн” гэж хошигнох болсон.
Турьхан гоолиг, царайлаг Э.Пүрэвжаргалыг Пунтик сошиал хаягаар нь хүмүүс анддаггүй.
Одоогоос таван жилийн өмнө Зохиомж дээд сургуулийг дүүргэсэн өдгөө 27 настай тэрээр “37-р точка”, “Бүтэн амьдрал” цувралуудад тоглохоосоо өмнө “Хөхөөний үүр”, “Өөдөө шидсэн чулуу”, “Орилоон” зэрэг 20 орчим уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн авъяаслаг уран бүтээлч юм.
Үе тэнгийн жүжигчин бүсгүйчүүдээсээ нэлээд чинээлэг харагддаг гэх дүгнэлтийг үзэгчид өгдөг.
Тэгвэл жүжигчин бүсгүй маань “ШУМКА” контентод өөр нэгэн шинэлэг дүр төрхөө харуулаад амжсан байна.