Хүүхэд залуучуудыг байлдан дагуулж буй “Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн хамгийн ганган, gang нь Don Dior гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ. Don Dior нэрээр олонд танигдсан уг залууг бодох төдийд таньд бие дүүрэн шивээстэй залуу санаанд орох нь мэдээж.
Don Dior нь түүний тайзны нэр бөгөөд
“Don” гэдэг нь удирдагч гэсэн утгатай, “Dior” бол түүний дуртай брэндийн нэр ажээ. Харин түүний нэрийг Д.Мөнхтулга гэдэг.
Шивээс бол түүний амьдралын салшгүй нэг хэсэг. Хүн өөрийн сонирхож байгаа зүйлээ хийж амьдарч, өөрийн ертөнцтэй байх ёстой гэж үздэг. Don Dior-н биеийн 40-50 хувь шивээстэй.
Өөрийн уран бүтээлүүдээс гадна Цэцэ, Ука нартай хамтарсан дуунууд нь залуучуудыг байлдан дагуулсаар байгаа. Харин түүнийг “Camerton-2“, Voice of Mongolia шоунд оролцож байсан гэвэл итгэх үү?
Төдийгөөс өнөөдрийг хүртэл хип хопийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзлэхийн тулд хичээнгүйлэн зүтгэжээ. Ингээд түүнийг хэрхэн өөрчлөгдсөнг харцгаая.