Монголд сүүлийн 10 гаруй жилийн дотор “цэцэглэж”, хариуцлагаас чөлөөлөгдөж байдаг нэгэн хууль бус бизнес бол хуурамч диплом ашиглах, захиалгаар хийх явдал юм. Дээд боловсролын хуурамч гэрчилгээ ашиглан улсын алба, төрийн байгууллагыг залилан мэхлэх замаар ажилд орж, түүгээр ч зогсохгүй хариуцлагатай албан тушаал хашиж байсан эрхмүүдийг мэргэжлийн хяналтын алба илрүүлэн, хууль хяналтын байгууллагад шилжүүлж байсан удаатай.
Монголын яруу найргийн ноён оргилд хүндтэй байр эзэлсэн, эрхэмсэг хатагтай Цоодолын Хулан билээ. Яруу найрагч Ц. Хулангийн намтарт “1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд УБИС төгссөн. 1994 онд Сэр-Одын шагнал, 1999 онд “Гүнж аялгуу” номоороо МЗЭ -ийн шагнал, 2002 онд “Торгоны маань хээ” номоор Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1994 оны Болор цомын эзэн.” Гэж бичсэн байдаг. Гэвч тэрээр УБИС-ийг төгсөөгүй гэдгийг үзэг нэгт нөхөр яруу найрагч Х. Тэргэл дэлгэн тавьжээ.
Хэрвээ энэ үнэн бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх хүн хуурамч дипломтой байж болох уу? Харин энэ мэдээлэл худлаа бол эрхэмсэг яруу найрагч өөрөө тайлбар хийх биз. Үнэн бол шударга, эх оронч гэдгээрээ хүмүүст танигдсан эрхэм яруу найрагчид боловсролоо ард түмнээсээ нуух болсон шалтаг юу байв? гэх мэтээр асуудал хөврөх болно.
Б. МӨНХЖАРГАЛ
3 сэтгэгдэл
Bachuurch uhlee yu . Ataa horsoloosoo bolood umdunduu sheegch hulgnain tergel gegch chamaas Hulan 1000 dahin iluu gedgiig medej av
ee chutgur gej,,,, ih l holoos aimer uurtai irehed ni toogoogvi bhoor hamag Bulhaig ni ilchilj ehlelee,,, ene 2 hvvhnii hervvl shar sonin soshialiig 1 hesegtee uidaahgvi ni
Батлагад дургүй. Гэхдээ Цоодолын Хулан дипломтой үгүй нь падлий ч байхгүй. Цоодолын Хулан шүү дээ. Энэ хүнд диплом ямар хэрэг байна? Тэртээ тэргүй ард түмэн мэднэ шүү дээ