Нийслэлийн Тохижилт үйлчилгээ комнпанийн шилдэг ажилтан эмэгтэйг түрээслээд өмчлөх эрхтэй хоёр өрөө орон сууцаар шагнажээ.
НЗДТГ-аас салбар бүрийн хөдөлмөрийн баатрыг жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн нийслэлийн хөдөлмөрийн баатар болсон ажилтнуудад Хотын дарга Д.Сумъяабазар ажил үүргээ гүйцэтгэж байхад нь өөрийн биеэр шагналыг нь гардуулж байгаа аж.
Ингэхдээ ТҮК-ийн шилдэг ажилтан эмэгтэйд шагналыг гардуулж, түрээслээд төлөөд өмчлөх эрхтэй 2 өрөө орон сууцаар шагнажээ.