Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Эмүжин: Бөхийсөн тэргүүнээ өндийлгөж, бохирсон өвдгөө тэнийлгэв
нийтлэлчид

Эмүжин: Бөхийсөн тэргүүнээ өндийлгөж, бохирсон өвдгөө тэнийлгэв

coolНийтэлсэн: cool12/29/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бөхийсөн тэргүүнээ өндийлгөж, бохирсон өвдгөө тэнийлгэв.

Миний ямар зэвүүн зантайг мэдмээр байна уу? Их эзэн Чингисийн эрхшээн үлдээсэн Монголыг гурав хуваахгүй бол эзэлж чадахгүй, гурвантаа нугаслахгүй бол боолчилж амжихгүйгээ мэдээд Манжийн төрөөс Өвөр Монгол, Халх Монгол, Баруун Монгол хэмээх гурван талт, гурав салгах бодлогыг хагас зуун жил хэрэгжүүлсэн байдаг.

Үр дүнд нь өвөрмонголчууд 1636 онд анхлан Манжид дагаар орсноор тусгаар Монголын тулгын гурван чулуу бутарч, тулах гурван багана ганхаж, эрх чөлөөгөө харийн хааны хөл дор элдсэн сур шиг тавьж өгснөөс хойш 275 жилийн доромжлолын дараа, 275 жилийн дарлалын дараа, 275 жилийн хядлагын дараа 1911 оны 12 сарын 29-нд монголчууд бөхийсөн тэргүүнээ өндийлгөж, бохирсон өвдгөө тэнийлгэсэн юм. Зуун зуунаар дарлаад ч, зуун зуунаар уусгаад ч, зуун зуунаар ядууруулан цөлмөөд ч…нумаа авч, сумаа сойж, морио давирч, Монголоо гэсэн зүрхний галаа зүг зүгтээ бадраасан халуун цуст, хатан зоригт, халихыг хальтрахын чинээ санадаг, үхэхийг бүдрэхийн чинээ боддог өвөг дээдсийн үр сад нь бид юм, би юм.

Хэрэв би 109 жилийн өмнө амьдарч байсан бол нумаа авч ганцхан татаад, сумаа сойж ганцхан онилоод Монголын дээд эрхийг Хятадын Засгийн газар эрхшээн барих 64 зүйл заалт бүхий тулгах бичиг барьж ирсэн Чэн И-г газар дээр нь нам харвах байлаа. Тэгээд Түр Засгийн газрыг төвхнүүлэн зүтгэж байсан Чагдаржав тэргүүтэй эрхмүүдийн нэгэн адил “Богдыг минь боолчилно гэв үү, босоо Монголыг дарлана гэв үү” хэмээн ам асууж, ял хэлэлцэх байлаа. Энэ зориг, энэ эрмэлзлэл, энэ ухаан үеийн үед бидэнд байх учиртай. Гал таслахгүй, газар булахгүй, янзаар арилжихгүй, ямбаар солихгүй үүрд авч явах учиртай үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол минь…

Үндэсний эрх чөлөөгөө сэргээн тунхагласан 1911 оны энэ хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалын, 1990 оны Ардчилсан хувьсгалын галыг ганзагалж ирсэн билээ. Төрөө төрлөөр арилжиж, төмрөөр хэмжиж, эд мөнгөөр эрхшээж, элдэв авлигаар худалдагсад одоо ч бий, одоо ч би үгэн сум, үзгэн жадаар онилсоор байх болно!

Үндэсний эрх чөлөөгөө сэргээн тунхагласны түүхт ойн өдрийн мэндийг зүрхэндээ галтай, зүсэндээ эрх чөлөөтэй, үрдээ эх орноо өвлүүлэх чин эрмэлзэлтэй, үзэл санаандаа өв соёлоо титэм болгох чин сэтгэлтэй хэн бүхэнд хүргэж буйг минь хүлээн авна уу.

Эмүжин

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.