Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Өнөөдөр сод их билигт Гүр.Нямдорж агсаны энэ хорвоод мэндэлсэн өдөр тохиож байна
Папарацци

Өнөөдөр сод их билигт Гүр.Нямдорж агсаны энэ хорвоод мэндэлсэн өдөр тохиож байна

coolНийтэлсэн: cool12/29/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр сод их билигт Гүр.Нямдорж агсаны энэ хорвоод мэндэлсэн өдөр тохиож байна.

Монголын утга зохиолд өөрийн гэсэн өвөрмөц байр суурийг эзлэсэн хүн бол Гүржавын Нямдорж (1958-1998) юм. Хойморь нутгийн яруу найрагч түүний богино шүлэг, хайкунууд нь сэтгэлгээтэй гоётой, хүүрнэл зохиолууд нь ч алдартай. Өнөөдөр сод их билигт Гүр.Нямдорж агсаны энэ хорвоод мэндэлсэн өдөр тохиож байна. Түүний шүлгүүдээс хүргэе.

***
Бөхөн бөхөн өвс найгана
Бөхөлзөхгүй нэг л амьдрах юмсан
Болохгүй л байх даа…
***
Хэмингуэйн романыг уншиж, уншиж
Цонхоор харахад зүс бороо асгарч байдаг
Пушкиний шүлгийг уншиж, уншиж босоход
Гэрийн хаалгыг цасан шуурга дарсан байдаг
Нацагдоржийн зохиолоос бүрхээр тогоо хөлөрч
Намрын мөнгөн хяруу гялав, цалав хийдэг
Гүлрансын шүлгээс сүмэн өвс анхилнам
Гүйцээ, бусдыг нь би бичнэ…
***
Юмаа гэж сонин юм даа
Юүдэнчгүй, цув ч үгүй байтал
Юүлэх мэт бороошино.
***
Таны сайхан дүрийг харах бүрий
Бие минь ятга адил хөглөгдөж
Хангинатал дуу аялам санагдахуй,
Санаа алдан бүх чавхдасаа тасалчихлаа.
***
Нүцгэн хөлийг чинь
Өгсүүлэн дээш харсаар
Нүгэлд би дасмуй.
***
Олон жил дэрлэсэн
Энэ дээлийг угааюу гэтэл
Саалийн үнэр нь хайран.
***
Янзаган зүс бороо
Янагийн хөл шиг бүлээхэн ч
Дээлийг минь нэвтэлнэ.
***
Нэг усны охь шиг
Нэг голын жаахан тэр минь
Зэлнээсээ айсуй.
***
Бичигдсэн түүх шагшигдсан намтаргүй ч
Би чиний зүүдэлж амжаагүй гайхамшиг..
***
Хараагүй охинд
Толийг нь олж өгчихөөд
Хэсэг уйлж суулаа …
***
Хоёр Түнэлийн хооронд
Хүдэн манан татахад
Модон хөл минь даарав.
***
Нар ёлтойсон өвлийн бүүдгэр өдөр
Мөрөнгийн шавар байшингууд чийчаан мэт
Амьд цэцгийн баглаа эрж
Аяа би хэчнээн их явав аа!
***
Шинэс модны мөчир
Чиний мөрийг шүргэх нь
Шөнийн бороо аж.
***
Эргэх гудамжны тойрогт
Гуйлгачин эмэгтэй гараа тосно
Энэ гар цагийн сайханд
Анхны хайрын захиа авч байсаан.!
***
Гэр минь цэл хүйтэн
Галаа түлье гэтэл
Бурхнаас өөр модгүй…
***
Цувдай чанаж
Тогоогоо тойрон сууцгаахад
Тоо бүрэн байна.
***
Намрын цэцэрлэгт эль хуль гэж
Найрагч охин нэгэнтээ бичжээ
Тэнд би өчнөөн намар ганцаар суухдаа
Түүний хаагуур нь өнгөрсөн юм бол доо!
***
Түлээ хормойлсон
Бүсгүйн дотоож
Цэцгэн хээтэй аж.
***
Надаас чи хайр гуйж яваагүй
Яруу дуугаар уучлал бас гуйгаагүй
Гуйгаагүй энэ бүхэн чинь надад
Нөхөж чадашгүй төлөөс мэт санагдана.
Гүр.Нямдорж

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.