Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд
Папарацци

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн олны танил бүсгүйчүүд

coolНийтэлсэн: cool12/30/2020Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Навчаа

“Хэцүү анги” олон ангит киноноо хойш олны танил болж, үзэгчдийн хайртай жүжигчин болсон Б.Навчаа ааштай авгайн дүрийн мастер.

Харин “Лардьма” киногоороо тэсрэлт хийсэн түүнийг хувийн амьдралаасаа сэдэвлэн уг киног бүтээж хэмээж байсан. Навчаа хүнтэй гэрлэх бодолгүй байгаа гэнэ.

Жүжигчин Ш.Жавхлан

– Жүжигчин Ш.Жавхлан хошин урлагийн “Маск продакш”-нд олон жил ажиллаж байгаа. Тэрээр оюутан ахуй насандаа жүжигчин, дуу оруулагч Н.Ялалттай анхны амьдралаа эхлүүлж байжээ. Хөөрхөн нүд, эгдүүтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон Ш.Жавхлан хөөрхөн хүүтэй болсон ч жүжигчин залуутай удаан хамт амьдраагүй гэдэг. Харин хүүгээ байнга аавтай нь уулзуулж, холбоотой байлгадаг жүжигчин бүсгүй хүнтэй гэрлээгүй л явна.

Топ модель Пүрэвсүрэн

​- Монголын загварын ертөнцөд цахиур хагалсан топ модель Д.Пүрэвсүрэн алтны магнат Мянганбаяртай бараг хүүхэд байхдаа анхны амьдралаа холбож хөөрхөн охинтой болсон ч удалгүй салцгаасан. Түүнээс хойш хэсэг хугацаанд ганц бие явсан Пүүжээ Ганбаяр уул, уурхайн компаний захиралтай сууж олуулаа болж нам гүмхэн амьдарч байна.

Ч.Содтуяа

– Монголын сайхан бүсгүй Ч.Содтуяаг онцгой төрсөн бүсгүй гэдэг. Загварын ертөнцийн сайхан бүсгүй гэхээсээ амьдралд хандах хандлага, аливааг өөрийнхөөрөө хийж бүтээх гэсэн эрмэлзэл нь бусдын нүдэнд ил байдаг түүний хувийн амьдрал харин ээдрээтэй. Тэрээр өөрөөсөө дүү загвар өмсөгч залуу Чингүүнтэй гэрлэж, өрх тусгаарлаж байсан. Гэвч хөөрхөн охинтой болсны дараа хосууд хоёр тийш болж зам, замаа хөөсөн. А.Чингүүн өдгөө “Их засаг их сургууль”-ийн захирал Н.Ням-Осорын охин болох хөтлөгч Н.Ундралтай хуримлаж нам гүмхэн амьдарч байгаа.Мисс бүсгүй одоог хүртэл хүнтэй гэрлээгүй охиноо өсгөж байна.

Ч.Ундрал

– Жүжигчин, дуучин,хөтлөгч гээд салбар бүрт өөрийгөө сорьж хөдөлмөрлөж яваа Ч.Ундрал ганц бие ээж болсон. “Hero”-гийн Ч.Ундрал найруулагч Баатараас салж хэсэг хугацаанд хүний нутагт ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн.

Өдгөө хоёр дахь амьдралаа өөрөөсөө 10-аад насаар дүү залуутай эхлүүлсэн Ч.Ундрал нам гүм амьдрах болсон. Тэрээр гэртээ иог хийж, бие сэтгэлзүйн тэвчээрт суралцсан шигээ амьдарч байна.

“Хит”-ын Д.Давааням агсны бэр болсон тэрээр одоогийн амьдралаа ихээхэн нууцалдаг бөгөөд нөхөр, хүү, охины хамт амьдардаг.

Э.Одгэрэл

– “Мөнхийн залуу” Э.Одгэрэлийн сайхан байхын нууцыг тайлах гэсэн хүсэл хүн бүхэнд байдаг гэвэл хилсдэхгүй. Тоолох нас нь 50 гарсан ч 20 наст шиг харагддаг түүний араас “санаа алдаагүй” эрчүүд ховорхон. Тэрээр С.Энхболд хэмээх сэтгэл зүйч залуутай гэр бүл болж 10 жил ханилжээ. Энэ хугацаанд охинтой болж ээж, аав болсон ч түүнийг загварын ертөнцөө орхихыг хүссэнээс болж хоёр тийш болсон гэдэг.

Тавин насны босгыг давсан “мөнхийн залуу” анхны нөхрөөсөө салснаас хойш тогтсон амьдрал, хань ижилтэй болоогүй байсаар өдийг хүрсэн. Гоо үзэсгэлэнгээрээ “мөнхийн залуу” ч ганц бие амьдралаар мөнхийн амьдрах юм биш биз ээ.

Дуучин Сэрчмаа

– “Хайрын дууч” хэмээн өргөмжлөгдөж байсан дуучин бүсгүй нэг л өдөр Өвөрмонгол хүнтэй суулаа хэмээн шуугиан тарьсан. Хөл хөөртэй их найр хийж ,гэр бүл болсноо зарласан ч тэдний гэрлэлт мөн л бүтэлгүйтсэн. Дуучин бүсгүй “бидний гэрлэлт зөвхөн хайран дээр тогтдог” гэж ам бардам ярьж байсан ч Хураа хэмээх хөөрхөн охиноо дагуулан нутагтаа бүр мөсөн ирсэн.

Харин өнгөрсөн жил Монгол залуутай ханилан дахин охинтой болсон тэрбээр уран бүтээлдээ эргэн ороод удаагүй.

Дуучин Отгонжаргал

– Монголын хатдын тухай хоёр дахь томоохон кино түүхэн уран сайхны кино “Ану хатан” киноны гол дүрд тоглосон “Voice” группын дуучин Д.Отгонжаргалын анхны амьдрал мөн л нь бүтээгүй. Тэрээр нэгэн хэвлэлд “Би маш сайхан хайртай учирч байсан. Миний амьдралын нэгэн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр үе байлаа. Одоо дурсамж болон үлдэж. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь тэр хайр гэрэл асаан байсаар л байх болно. Миний охин хайрын минь баталгаа” хэмээн ярьж байжээ. Ээж,охины хамт амьдардаг, авьяаслаг, царайлаг ганц бие бүсгүй дуучин бүсгүй амьдралынхаа ханьтай учраагүй байгаа бололтой.

Дуучин Эрдэнэтунгалаг

-Нэгэн цагт Улсын начин Сэр-Одтой амьдрал холбож явсан дуучин бүсгүй мөн л амьдралаа хоёр тийш болгож, охинтойгоо үлдсэн. Анхны нөхөртөө зориулан “Хайрлаарай” хэмээх дуу дуулсан нь хайр сэтгэлийн шархаа дуу болгосон гэдэг. Хосуудын хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй ч хөөрхөн охины аав, ээж болсон тэд хэвлэлээр багагүй “дайтсан” ч тэгсхийгээд хоёр тийш болцгоосон.

Ямартай ч нийтийн дууны ганц сайхан хоолойтой дуучин бүсгүй ганц бие амьдралд хэзээ цэг тавихыг хэн ч таашгүй.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.