Н.Гэрэлтмаа цахим хуудаснаа “2020 он миний хувьд нийт 15 хүүхдийг өөрийн гэсэн гэр оронтой болгосон онцгой жил болж өнгөрлөө.
Арван таван хүүхдийг дураараа тоглож наадах, сурч боловсрох, эрх чөлөөтэй сэтгэх боломжийг олгосон. Айлаас айлд, хөлсний байрнаас хөлсний байр дамжин хүний аясаар, нүдэнд нь гуниг, сэтгэлд зовлон, оюун бодол санаа нь том хүнийх шиг битгий болоосой. Хүүхэд, хүүхэд насаа хүүхдээрээ эдлэх эрхтэй.
Тэдний минь хувьд дулаахан,тохилог гэртэй онцгой жил болж байгаа байх.Ажил хийх чадвартай бие эрхтэн бүтэн залуус бид улсаас халамж авахгүйгээр өөрийн хөлс хөдөлмөр, шударга шулуунаар, амьдралаа босгож хүүхэд, настан, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст онцгойлон анхаарал хандуулж тусалж дэмжих хэрэгтэй. Ажил байгаад ажиллах хүн хүч олдодгүй хэрнээ Монгол залуусын 55.4% ажилгүй гэсэн судалгаа байна. Ажил, цалин битгий голоорой.
Ажил хийхэд хүний бие махбодь, эд эс, тархины үйл ажиллагаа, сэтгэл санаа сайжирч мөнгөнөөс илүү ихийг хүмүүст өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрт суугаад байхад тархи, бие махбодь, сэтгэл санаа үхмэл болдог. Таньд ямар ч ажил туршлага, чадвар, дадал, зуршил суулгаж өгдөг. Тэр чадвар туршлага таныг дараагийн шатанд хүргэнэ. Шат шатаар явсан ажил хөдөлмөр, амьдрал ямар амттай гэдгийг биеэрээ мэдэрч амсаарай хүмүүсээ.
Шууд дарга, суутан, эрдэмтэн, сэхээтэн, баян болох боломжгүй. Боллоо ч гэсэн хормын дотор алдана. Учир нь таньд дадлага туршлага, мэдлэг чадвар байхгүй.Сайхан амьдралыг хүн шударга шулуунаар ажилж хөдөлмөрлөж, зүтгэж, зорьж тэмүүлж, хуримтлуулж бий болгодог.
Ирэх ондоо ажилгүй нь ажилтай болж, ажилтай нь ажилаа улам сайн хийж амьдрал, боловсрол, эрүүл мэндээ санж санжаар сайжруулахын төлөө. Бүх Монголчууддаа шинэ оны мэнд хүргэе. “ хэмээжээ.
Н. Гэрэлтмаа