2019-2020 онд “Crash landing on you” киногоороо олны хайр хүндэтгэлийг дахин хүлээсэн гол дүрийн жүжигчид Хён Бин болон Сун Э Жин нар сүүлийн найман сарын турш үерхэж байсан ажээ.

Тэд өнгөрсөн хугацаанд үерхэж байгаагаа ихэд нууцалж байсан бөгөөд өнөөдөр буюу 2021 оны 01-р сарын 01-ны энэ өдөр үерхэж байгааг нь албан ёсоор харьяалагддаг агентлагууд нь батлав.

Тодруулбал 39 настай Хён Биний харьяалагддаг VAST Entertainment болон 39 настай Сун Э Жиний харьяалагддаг MS Team Entertainment тэдний үерхэж байгааг батлав. Агентлагуудын мэдэгдэж байгаагаар тэд “Crash landing on you” кинонд тоглож байхдаа нэгэндээ татагдах болсон бөгөөд үерхэж эхэлсэн байна.

Жүжигчин Хён Бин болон Сун Э Жин нарыг үерхдэг гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд цөөнгүй удаа гарсан ч тэд “зөвхөн найзууд” хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэд 2018 онд “The Negotiation”, 2019онд “Crash landing on you” кинонд хамтран тоглож байсан нв ийнхүү үерхлийн эхлэлийг тавьсан ажээ.








