“UB комеди” клубийн үндсэн гишүүн, комедиан Содоо буюу У.Содхүү.
Түүнийг үзэгчид авьяас билэгээс нь гадна том биеээр нь илүүд таньдаг болсон гэхэд хилсдэхгүй. Шинэ жилийн үдшийг гэр бүлээрээ өнгөрүүлж баяраа хуваалцсан олны танилуудаас Содоо дутсангүй. We brand-р гоёсон гэр бүлийн зургаа өөрийн Instagram хуудсандаа оруулсан нь олныг шуугиулаад авав.
Тэрээр өөрийн охин гэмээр залуухан, үзэсгэлэнт бүсгүйг ханиа болгон авсан азтай залуу аж. Гэр бүлийн зургийг харсан хүмүүс “Содоог 3 охинтой гэж бодлоо”, “Эхнэр нь яасан сайхан бүсгүй вэ”, “Эхнэр нь хүүхэд нь юм шиг харагдаж байна” гэсэн сэтгэгдэлүүд тасарсангүй.
Тэрээр эхнэртэйгээ Найрамдал зусланд анх танилцаж байсан ба энэ учралаа хувь тохиол гэж боддог. Содоо 20 настй, эхнэр нь 18-тай аав ээж болсон гэнэ шүү. Нялх амрагаараа гоёх дуртай тэрээр эхнэр минь миний авьяасанд дурласан хэмээн ярих дуртай.