“Мөнхийн ус”, “Аж богдын харуул” зэрэг дуугаараа 1990-ээд оны залуусыг уярааж явсан залуу бол Т.Бат-Оргил юм. Ардын жүжигчин Н.Сувдын хүү гэдгээр нь түүнийг бас хүндлэх хүн цөөнгүй. Эгэл даруу дуучнаас Их хурлийн сонгуульд, Үндэсний телевизийн захирлын суудалд нэр дэвшиж нийгмийн идэвхтэй болсон нь түүнийг бүр ч олонд танилцуулсан.
Төлөв даруу, эрдэмтэн мэдлэгээрээ гоёх дуртай Т.Бат-Оргил нүцгэлжээ. Тэрээр “Jacobs” кофены рекламанд тоглож цээж нүцгэн зургаараа рекламдав.