Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Х.Тэргэл: Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болох бузар юм бол эрчүүд та нар төрнө үү!
нийтлэлчид

Х.Тэргэл: Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болох бузар юм бол эрчүүд та нар төрнө үү!

coolНийтэлсэн: cool01/03/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болох бузар юм бол эрчүүд та нар төрнө үү!

Эмэгтэй хүн ерөнхийлөгч болж болохгүй, Монгол төрийн гутамшиг бла ,бла гэцгээх эр голдуу хүмүүс энд тэнд өөрийн fb дээрээ бичсэн харагдах.

Эмэгтэй хүнээс болж та нар бузартдаг юм бол эмэгтэй хүнээс ээжээсээ төрөхөө больчих хэрэгтэй эхлээд.

Эрчүүд та нар үр хүүхэд төрүүл ариунаараа.
Ийм нэг арчаагүй үзэл бодлоор эмэгтэй хүнийг өөрөөсөө дор дорд гэж үздэг бодлоосоо сал.Цаг үе үнэхээр өөрчлөгдөж байна. Эмэгтэй хүн маш их тэвчээртэй, тэсвэртэй, мэдрэмж өндөр, хүмүүс .

Үеийн үед эр хүнийг л дээдэлсэн шүтсэн энэ дорнын дорой бодлоо зуун зуун дамжуулан тээж амьдарцгаалаа одоо хангалттай биш үү.

Өчнөөн л эр хүйстнүүд удирдагч, дарга, ерөнхийлөгч гээд сууж болох хамгийн өндөр сэнтийд л бөгсөө мөн ч их олон жилийн турш тавьцгаалаа. Юу өөрчилж гийв?

Азийн бар болгоно гээд л эхнээсээ орилсон. Бар байтугай батганын толгой ч болж чадсангүй.

Өчнөөн боломжтой,цөөхөн хүн амтай оронг наад зах нь энэ өвчин тахлын үед удирдан залж яваа царайгаа харцгаа эрчүүд ээ.

Нэг л их тэнгэр ,хаан заяа ярьж хийрхсэн хоосон толгой бардамналаар дүүрэн хүмүүс.

Харин ч бүүр эмэгтэй хүн олноороо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөсэй билээ.
Ялангуяа 60,70 хүрсэн амьдралын туршлага, эрдэм боловсролтой Zanaa Jurmed гэх мэтийн эмэгтэйчүүд дэвшээсэй, өрсөлдөөсэй гэж би хувьдаа хүснэ.

Ц.Оюунгэрэл гэгч эмэгтэй Элбэгдоржийн тавиул биш байсансан бол би бүр гар хөлөө гозойлгон дэмжихсэн.
Гэвч Элбэгдоржийн угжны хүн болохоор нь дэмжих сэтгэл үл төрнө. Гэхдээ эмэгтэй хүн нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа бол томоос том баяр хүргэе ямартай ч.

Эр хүн бол гадаад эхнэртэй байж болдог эмэгтэй хүн бол болохгүй балиар заваан гэдэг шударга бус зүйлээсээ салцгаах хэрэгтэй.

Хэрэв хэн нэгэн эр эм хүн харийн хүнтэй дэр нэгтэгсэнээрээ чичлэгдэн өөлөгдөж муушаагдан үгүйсгэгдэх учиртай бол эрийг ч эмийг ч адилхан хүлээж авахгүй муушаа. Ганцхан эмэгтэй хүн бол бузар , цусаа бохирдуулсан энэтэр гэх өчүүхэн дорой үзлээсээ салцгаая.
Эр хүн гадаад эмтэй ханилсан бол цусаа хамгаалсан, ухаантан болох уу?

Ёс заншил гэгч бол бүгд зөв зүйтэй хууль үүрдийн тийм байх ёстой гэсэн үг биш. Ёс заншлаас авахаа авч гээхээ гээх хэрэгтэй.

Эмэгтэй хүний гаргадаг тэвчээр, олон зүйлсийг бодож амжуулдаг, мэдрэмж, ухааныг эр хүнтэй зүйрлэхийн аргагүй.

Эмэгтэй ерөнхийлөгч муухай, эм хүн Монголын төрийн толгойд сууж болохгүй пай, пүү гэцгээх аваас агуу мундаг эр хүн та өөрөө жирэмсэлж төрж, үр хүүхдээ хөхүүлж өсгөж хүмүүжүүлнэ үү дээ.

Мөн өөрийг чинь төрүүлсэн эхийгээ нулимцгаа.Учир нь үзэн ядаж жигшин зэвүүцэж буй эмэгтэй хүн гэх томьёололд чамайг төрүүлсэн ээж чинь ч багтдаг болохоор.

Ер нь бол Монголд ерөнхийлөгч гэдэг тийм ч их эрх мэдэлтэй хүн биш.Ерөнхийлөгчийн гаргасан санаачлага улсын их хурлаар хэлцэгдэн дэмжигдвээс хэрэгжиж, дэмжигдэхгүй аваас замхардаг.

Өндөр боловсролтой өргөн мэдлэгтэй гэцгээх хууран мэхлэгч, хэн нэгний утсан хүүхэлдэй, эсбөгөөс хуурамбаа эх оронч нар биш шүү , үнэхээр эрдэм мэдлэгтэй, шулуун шударга зөв эмэгтэйчүүдээ дэмжихтүн. Төрийн өндөр албанд зөв шударга , туршлагатай, сэтгэлтэй хүн хөгшин залуу, эр эм гэлтгүй маш их хэрэгтэй.

Монголчууд бид яагаад эмэгтэй ерөнхийлөгчтэй болж болохгүй гэж.Юмыг яаж мэдэх билээ. Эр хүн таны хийж чадаагүй зүйлсийг эмэгтэй хүн хийж,сайн эхлэл тавьчих ч юм билүү?
Гашуун хэдий ч үнэнийг хэлчихэд гэр дотроо гэхэд л эр нь биш эмэгтэй нь ерөнхийлөгч байдаг ш дээ яг үнэндээ бол нөхөөд.

Эцэст нь хэлэхэд өөрсдөө ч өөртөө олигтой таалагддаггүй атлаа бид бүгдэд нь таалагдах хэн нэгнийг хүсэцгээх .
Гэхдээ яалтай билээ таминь ээ. Надад таалагддаг нь танд таалагдахгүй. Танд таалагддаг нь Балданд бас таалагдахгүй. Гашуун үнэн энэ учир. Хүйс чухал бус гайгүйхэн шиг , тархитай сэтгэлтэй ерөнхийлөгч та бидний сонголтын үр дүнд гараасай гэж л залбиръя даа.
Өвчин тахал арилж, хорио цээр тавигдах сайхан цаг 2021 онд ирээсэй билээ.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.