“Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүд хувийн амьдралаа дөвхнүүлээд тун завгүй байгаа бололтой. Г.Анхмаагийн хувьд өөрөөсөө олон насаар ах эрийг хоёр дахь амьдралынхаа ханиар сонгосон бол удаах гишүүн Ану нь ч мөн айл гэрийн эзэгтэй болж, үрийн зулай үнэрлээд буй.
Тэгвэл үлдсэн ганц гишүүн болох Соло нь хувийн амьдралаа ихэд нууцладаг ч хэвлэлийнхний чихнээс холуур өнгөрөнө гэж үү?
Тэрбээр хэдийн хайртай залуутайгаа учирсан бөгөөд аялаж зугаалсан шиг цагийг тун романтик өнгөрөөх болсон аж.
Гэхдээ түүний дурлалт эр нь мөн л өөрөөс нь үе мултарсан “Монгол Хьюндай” компанийн захирал О.Энхмандах болж таарлаа.
Ганц охинтойгоо нас ойролцоо бүсгүйг ханиараа сонгож, өрхөө татуулж, цайгаа чануулах болсон О.Энхмандах дурлалт бүсгүйдээ шинэ загварын төмөр хүлгээр бэлэг барьсан дуулдана лээ. Ийн “Монгол Хьюндай”-гийн тэргүүн хатагтай тодрохтой зэрэгцэн О.Энхмандах өвөө болсон баярт мэдээг хавсаргая.