БГД-ийн 5,6-р хороо буюу 10 дугаар хорооллын хөдөлгөөнийг бүхэлд нь зогсоолоо.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Улсын гуравдугаар төв эмнэлэг, 10 дугаар хороолол орчимд хөдөлгөөн хязгаарлажээ.
Тухайн бүсэд ажиллаж буй цагдаагийн алба хаагч нарын хэлж буйгаар хязгаарлалт гурав хоног үргэлжлэх юм байна. Хязгаарлалтыг Гуравдугаар эмнэлгээс 25 дугаар эмийн сан хүртэлх байршилд тогтоосныг мөн хэллээ.
Хязгаарлалт тогтоосон хэсгээс ямар ч хүнийг гаргахгүй байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 15 чиглэлийн байгууллагын ажилчид ч уг хязгаарлалтад хамаарч байна.
Хязгаарлалт тогтоосон хэсэг дэх хүнсний дэлгүүрүүд ажиллах эсэхийг цагдаагийн алба хаагчдаас тодруулахад “Одоогоор мэдэхгүй байна” гэх хариулт өглөө.