Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ЭМЯ: “Сонгдо” эмнэлгийн нэг ажилтнаас халдвар илэрчээ
Папарацци

ЭМЯ: “Сонгдо” эмнэлгийн нэг ажилтнаас халдвар илэрчээ

coolBy cool01/10/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.10) мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 9-нд нийт 22993 сорьцод шинжилгээ хийхэд 21 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээрээс нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч болж, Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 409 боллоо.

Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас халдвар илэрсэн бол 19 тохиолдол нь шинээр үүссэн голомт буюу Баянгол дүүргийн зургадугаар хорооны 67 дугаар байр, 12 дугаар байранд амьдардаг хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээгээр найман хүнээс вирус илэрсэн. Мөн “Мөнххада” компанийн нэг ажилтан, түүний гэр бүлийн дөрвөн хүнээс вирус илэрсэн. Бас “Ачтан элит клиник” эмнэлгийн ажилтан, нэг гэр бүлийн хавьтлуудын шинжилгээнд Covid-19 илэрсэн. Энэ хүн нь “Сонгдо” эмнэлэгт лабораторийн эмчээр ажилладаг хүн байсан. Бусад нь гэр бүлийн хавьтлуудаас вирус илэрсэн. “Сонгдо” эмнэлэгт хавьтал байгаа учраас эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч гээд 160 хүний шинжилгээ авсан. Тандалт үргэлжилж байна.

Ингэснээр Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 603 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 929 болж, сүүлийн 24 цагт таван хүн эдгэрсэн. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1429 болсон. Үүнээс эдгэрсэн 896 хүн буюу 62.7 хувь нь эдгэрсэн байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 522 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр , хүнд 13, хүндэвтэр 127, хөнгөн 380 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 263 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн төв эмнэлэгт 204 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт долоон хүн эмчлүүлж байгаа бол . Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 48 хүн эмчлүүлж буй. Цэргийн төв эмнэлэгт 101 настай хүн Covid-19 халдвар авч, эмчлүүлж байна.

ковид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.