Рок поп урлагийн халуун ам бүлийн нэгэн содон хамтлаг бол “Никитон” юм. 1994 онд байгуулагдсан тэд анх “Чингис хаан” нэртэй байжээ. МУГЖ Д.Жаргалсайхан “Чингис хаан” нэрийг хамтлагтаа авснаар шинэ нэртэй болжээ.
Өдий дөч гарч яваа ч үргэлжийн залуулаг, стиллэгээрээ гайхагддаг никитоны шигтгээ бол дуучин, төгөлдөр хуурч Б.Батчулуун буюу Баачка юм.
Төрийн их хуурч, морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, төрийн соёрхолт Г.Жамъян түүний өвөө. Харин түүний аав Ж.Батсайхан нь “Соёл Эрдэнэ” хамтлагийн анхдагч гишүүдийн нэг юм.
Урлагийн ертөнцөд үе дамжин зүтгэж буй түүний багийн зургийг та бүхэнд хүргэж байна.