Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Эмүжин “Гэр ломбард…“
нийтлэлчид

Эмүжин “Гэр ломбард…“

coolBy cool01/16/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гэр ломбард…

Хуягаа надтай зургаа авхуулсангүй. Дөрвөн хүүхдээ үзэх телевизгүй болгочихоод юугаа ч бодож зургаа авхуулах билээ дээ, амьдралын үнэн энэ л байна гэсээр явж одов.

Барилгын өрлөг, засал чимэглэлээр ажилладаг эднийх дөрвөн хүүхэдтэй. Уг нь Хуягаа инженер мэргэжилтэй, хэд хэдэн компанид ажиллаж байгаад сүүлийн 10-аад жил хувиараа хөдөлмөрлөх болжээ. Эхнэр нь Чимгээ.

Барилгын засал чимэглэлчин. Тэд хамтдаа 100 айлын гудамжийг ажлын байр болгон, олдсон болгоныг хийж ам бүлээ авч явдаг аж. Том охин нь 14 настай, отгон хүү нь гуравтай. Хөл хорионы үеэр орлогоор тасарч, гэртээ байсан цахилгаан хэрэгслүүдийг ломбарданд аваачиж тавьсаар, хамгийн сүүлд телевизээ 150 мянгад өгөөд амьжиргаагаа залгуулж байжээ. Ойролцоо насны гурван хүүхдээ бараг би л өсгөсөн дөө, чанга шүү дээ. Эхнэр засал чимэглэлээр овоо танилтай, байнгын захиалгатай, ажлаар тасрахаа байсан гэж хүүрнэж байна. Хорионоор ломбард ажилласан юм уу гэж асуутал манай Дарь-Эхийн тийшээ гэр ломбард цэцэглэлээ шүү дээ. Угаасаа ч гудамж болгонд шахам байдаг юм, хүү нь бузар өндөр.

Манийхаа барьцаанд тавьсан эд юмсыг цааш нь хотын төвийн ломбардууд руу гулсуулна, хүссэн үнэ, хүүгээ хэлнэ, нэхнэ. Мөнгөө бариад очиход л угаалгын машиныг чинь зарчихсан гэж хашааныхаа цаанаас хашгираад, өмнөөс нохойгоо тавина шүү дээ. 42 инчийн плазма телевизийг 150-хан мянгад худалдаад авчихна.

Хөөрхий эхнэр маань л өнгөрсөн зун нэг засвараас гайгүй мөнгө олоод, бусадтай адил том телевизтэй болно гэж мөрөөдсөөр байж авсан юм, аминд орлоо шүү, сүүлийн хэд хоног. Амьдрал ийм л байна, за одоо ах нь өнөөдөр ачигч ч болов олж хийхгүй бол муу охин минь гараараа дүү нарынхаа хувцсыг угаагаад, дөрвөн хүүхэд үзэх телевизгүй, манайх гэдэг айл сульдаж байна даа, ажил байвал дуулгаарай, эхнэр сая айлын обой наах ажил олоод дүүтэйгээ явчихлаа, ядаж угаалгын машинаа авчих юмсан…өвлийн хүйтэн жаварт бөгтийсөөр, өчнөөн хүнд бодлууддаа дарагдан алхаж одсон Хуягаа…хотын захад, гэр хороололд амьдрал төрийнхөөс өөр дүрэм, өөр хуулиар өрнөдөг болж дээ.

Тэд өөрсдийн ломбард, өөрсдийн хүү, өөрсдийн дүрэмтэй, түүндээ багтаж амьдрах гэж хичээж, зүтгэж явна. Улс доторх уруудаж буй улс…

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.