Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Эмүжин:Сая төгрөг өгөх гээд байгаа өгөөмөр сайн хүний дүрд хувираад хоёр сар өнгөрлөө
нийтлэлчид

Эмүжин:Сая төгрөг өгөх гээд байгаа өгөөмөр сайн хүний дүрд хувираад хоёр сар өнгөрлөө

coolНийтэлсэн: cool01/17/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алаагүй баавгайн төлөө алаанд дуудах энүүхэнд шүү дээ, ай хөөрхий…

Ам л нээвэл сая төгрөг, асуулт л байвал сая төгрөг. Манай Ерөнхийлөгч энэ шоундаа мангар сайн тоглож байгаа. Сая төгрөг өгөх гээд байгаа өгөөмөр сайн хүний дүрд хувираад хоёр сар өнгөрлөө.

Энэ үйлдлээрээ Баттулга “Би уг нь өгөх гээд байхад битгий өг гэж Засаг зандраад байгаа юм” гэсэн далд мессэжийг санаатай тарааж, иргэн болгоны тархинд “Нэг сая төгрөг” гэдэг товчлуур бий болгож байгаа нь тэр. Таны тархинд ч аль эрт хүлээлт үүсч, энэ товчлуур байраа эзэлсэн гэсэн үг.

Сүүлдээ оффшор бүсээс мөнгө оруулаад ирэхээр улсын төсөвт хураагаад авчих гээд байна гэж үрчийж байгаад үнэн итгэлтэй хов зөөсөн. За ингээд сая төгрөгний эрэлд улсаараа хатдаг юм байгаа биз дээ. Угаасаа иргэн бүрт сая төгрөг тараахад 3.0 их наяд буюу улсын төсвийн 30 хувь хэрэгтэй. Ийм хэмжээний мөнгийг эдийн засаг руугаа гэнэт юүлнэ гэдэг мөддөө өндийхгүй мөхлийн хаалга татна л гэсэн үг.

За өрх бүрт сая төгрөг гэхээр 1.0 орчим их наяд төгрөг болно. Оффшороос мөнгө орж ирээгүй гэдгийг Сангийн сайд удаа дараа мэдэгдэж байгаа. Оффшор бүсээс мөнгө орж иртлээ олон улсын шүүх, арбитр…тухайн иргэний мөнгөний эх үүсвэр, тайлан тооцоо…хэд хоног байтугай хэдэн сар, магадгүй хэдэн жил ч хүрэлцэхгүй. Үүнийг манай энхрий хайрт Ерөнхийлөгч мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Өөрөө оффшор бүсэд том хадгаламж эзэмшдэг хүн мэдэхгүй бол өөр хэн мэднэ гэж? Тэгвэл яах гээд ингээд шоудаад байна вэ?

1. Улс төрийн бусад хүчнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөнгөн амлалтын уралдаанд шууд утгаар нь дуудаж байна. Одоо парламентад суудалтай бусад намууд сая төгрөгөөс илүүг амлах хэрэгтэй болж байна.

2. Монголбанкнаар мөнгө үйлдвэрлүүлж тараах нэг аргаа барсан зам бий. Хэрэв тэгвэл хэний мөнгийг хэрхэн оруулж ирснээ тайлагнах болно. Үүнд нь хэн нэгэн золиос хэрэгтэй. Тэгээд тэр золиосоо бас барьж хориод багагүй оноо цуглуулна.

3. Сая төгрөгийн төлөө иргэдийг гудамжинд гаргаж жагсаах, цуст, магадгүй зэвсэгт мөргөлдөөнд дуудах. Хүн бүрийн тархинд бий болгосон нөгөөх “Нэг сая төгрөг” гэдэг товчлуураа нэг л өдөр дарна гэсэн үг. Тэр үед сая төгрөгийн шоунд улсаараа тоглоно доо. Хэро Баатар хэдэн өндөр байшингийн дээврээс хэд хэдэн камераар бичлэг хийгээд, монголчууд түүний дэглэж буй шоуны гол дүрд тоглож байгаагаа ч мэдэхгүй нармайгаа нээлцээд алаан болдог юм байгаа биз дээ. Юун сая төгрөг, хүний амь, хүйтэн мэс хоёр харших цагт хөөрхий бидний хүмүүн төрөлтөн л хохироод үлдэнэ. Энхрий хайрт Баттулга онц байдал зарлаж, их хаантны сэнтийд инээж байгаад заларна.

Ха ха. Алаагүй баавгайн арьсны төлөө ард түмнээ алаанд дуудах ч энүүхэнд шүү дээ, ай хорвоо…

Эмүжин

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.