Коронагийн сүржигнэл
Арай хэтэрлээ хөөе!
Хэт хурдан халдварлаж байгаагаас нь цар тахал гэснээс биш, Covid19 бол туссан бүхэн нь хиардаг тарваган тахал огт биш шүү!
Дөнгөж төрсөн нялх биетэй хүн халдвартай байлаа гээд өвлийн тэсгим хүйтэнд гадуур хувцасгүй, дан өмдтэйнь, улаан нялзрай нярайтай нь ачаад аваад явж байгаа юм уу?
Болиоч! гэх цаг болоогүй юу?
Энэ бол хурдан тархацтай томуугийн нэг төрөл, хоруу чанар нь байгалийн жамаар буурсаар байгааг дэлхийн судлаачид бичиж байгаа шүү!
Энэ их сүржигнэл, хэвлэлээр аль болохгүй, бүтэхгүй мэдээг ганц талаас нь Германд хөл хориог сунгалаа, Японд онц байдал зарлалаа, Америкт нас барагчдаа эзгүй аралд булж бна гэх мэтээр иргэдийг айлгаж дарангуйлал тогтоохоо болиоч ээ!
Японы хөл хорио үйлчилгээний газрууд 20 цагт хаах, үзвэр хүмүүсээ зай бариулах, Германых иргэд, компаний алдсан орлогын 80%-ийг улсаас нөхөж олгож буй, Америкт орон гэргүй нас барагчдыг бөөнөөр оршуулсан гэх мэт үнэнийг мэдээлээч!!!
ЭМЯ мэргэжлийн түвшинд ажиллана уу.
Монголд тархаж байгаа халдвар вирусын хоруу чанар, өвчтөнүүд хэрхэн эдгэрч байгааг үнэн зөвөөр ш.у-ны үндэслэлтэй мэдээлэхийг шаардаж байна!
Яг үнэндээ та нарын өдөрт тэд илэрлээ гэж сүржигнээд байгаа хүмүүсийн чинт 80-90% нь хөнгөн ямар ч зовуурьгүй хүмүүс, харин ч баривчлагдаж очоод уух ус ч үгүй, өлөн хоосон, даарч хөрч байгаагаа лайвдсаар байна билээ!
91-тэй, 101-тэй хүн халдвар авлаа гэсэн. Хэд хоноод эдгэрсэн юм бэ? Сэлэнгээс 74-тэй хүн халдвар авлаа гэсэн 10 хонолгүй эдгэрсэн юм бишүү?
Юм л бол үхнэ хатна, хорио сунгая гэсээр хичнээн компаний хаалгыг бариулж, хэдэн айлыг хоногийн хоол ч үгүй байлгаж байгаагаа мэдэж байна уу, Мөнхсайхан сайд!
Дөнгөж төрсөн нялх биетэй эх гам алдаж эдгэршгүй өвчтэй болбол УОК хариуцах юм уу?
Бүтэн жилийн турш иргэдийг айлгаж, дарамтлан, 37 оны баривчилгаа шиг эрхийг нь зөрчин ийш тийш ачиж эрүүл хүнийг нэмж халдварлуулж, дааруулж, зутрааж, тэгсэн мөртөө олигтой зааварчилгаа, журам ч боловсруулсан юмгүй, дандаа эмнэлгүүд нь халдварын голомт болсоор байгаа хариуцлагаа хүлээж сүржигнэлээ зогсооно уу!
Харин ч миний монголчууд төр засгийн шийдвэрийг дэндүү номхон дагаж байгаа шүү! Европт, Америкт эсэргүүцлийн жагсаал хичнээн гардаг нь эрхээ хамгаалж байгаагийнх! Хаа ч ингэж сүржигнээгүй. Халдвар авна гэдэг нь төрийн дарангуйлалд эрхээ зөрчүүлэх гэмт хэрэг огт биш!
Дуугүй байж тэссэнгүй!
#Covid19 бол ТАРВАГАН ТАХАЛ биш!
Шүүдэрцэцэг