Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын авьяаслаг охин Х.Баярмааг танихгүй хүн гэж ховор болсон биз ээ.
Удам дамжсан авъяаслаг жүжигчин охин Х.Баярмаагийн төрсөн өдөр тохиож байна.
Түүний хайрт ээж С.Өлзийхүү цахим хуудаснаа “Хамгаас хайртай охин чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе .Санасан сайхан хүсэл бүхэн чинь биелэх болтугай үр минь..Элэгнээс минь тасарж энгэрт минь ургасан цэцэг Энхрий турьхан үр чамдаа хорвоогийн сайхан бүхнийг ерөөж цацал болгон өргөе.Хайртай шүү ЭЭЖЭЭС НЬ” хэмээжээ.
Ээжийнхээ сайхан бүхнийг өөртөө шингээн төрсөн Х.Баярмаа бүсгүйг ээжийнхээ залуугийн төрхтэй ижилхэн хэмээн ярих хүн олон. Тэрээр СУИС-ыг дүүргээд АНУ-д мастер хамгаалсан. Мөн оюунтан байх хугацаандаа эх орноо төлөөлөн хэд хэдэн олон улсын чанартай мисс, сайхан бүсгүйн тэмцээнд амжилттай оролцсон.