УИХ-ын С.Ганбаатар 2021оны 1сарын25-аас Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхлэсэн билээ.
Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөн зарлах юм гэнэ. Энэ өлсгөлөнд УИХ-ын гишүүдийг ч нэгдэхийг уриалсан юм.
Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэж урлагийнхан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэж байна.
Жүжигчин Н.Онон цахим хуудаснаа “Сонгуульд өрсөлдөх гэж буй нэг гонгинуур нөхөр өлсөнгүүт олон улсын гэрээ цуцлагддаг юм болов уу?! Би сайн мэдэхгүй байна л даа!!!” хэмээжээ.