Индонези улсын Жакарта хотноо аравдугаар сарын 6-13-ны хооронд Пара Азийн III наадам болж байгаа бөгөөд спортын 18 төрөлд 3656 тамирчин 556 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа. Монгол Улсаас “Жакарта 2018” Пара Азийн наадамд жүдо бөх, байт харваа, пауэрлифтинг, бадминтон, суугаа волейбол зэрэг спортын 9 төрөлд 40 тамирчин, 14 дасгалжуулагч, шүүгч, эмч, хэвлэл мэдээллийн ажилтан, албаны төлөөлөгчид оролцож байгаа юм.
“Жакарта-2018” Пара Азийн III наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчид хоёр дахь медалиа хүртлээ. Хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн Т40-41 ангилалд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртсэн байна
Наадамд “Бээжин 2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн нарын шилдэг дасгалжуулагчид баг тамирчдаа удирдаж байгаа юм.
Бид Пара Азийн III наадмын талаар эргэж мэдээлэх болно.