Бүргэд, мэлхий хоёрын аль нь байхаа өөрөө шийд дээ!! Л. Оюун-Эрдэнэ ээ!!!
Намаг балчигаас сугарах эсэхийг гагцхүү чиний чин сэтгэл, хүсэл зориг мэднэ. Үнэхээр гарья гэвэл татаад гаргаж, тэнгэрийн бүргэд болгох ард түмэн чинь байна. Үгүй гэвэл үүрд намдаа үлдэж, намгийн ногоон мэлхий болох тавилан ч байна. Өөрөө л сонго.

Сү. Батболдын хүүтэй сүжирч явсан он жилүүд өөрт чинь олон юм аа. Тохиолдол гэхэд тоо нь дэндүү их юм аа.
Амь насаа алдахаас айгаагүй Хурандаа У. Хүрэлсүх яг ийм нам бүлэглэлийн эрх ашиг дээр л бууж өгсөн нь гашуун үнэн шүү. Алдааг ахин давтах хэрэггүй.
Урьдын хэлхээ холбоо, нам, танил, өгөө аваагаа орхиод улс орны эрх ашиг гэх ганцхан НӨХӨРтэй үлдснээ Бүү март. Мартвал сөнөнө!!!

Б.Отгон

