2 сарын 2 нь Григорийн тооллын жилийн 33 дахь өдөр юм.
Онцлох үйл явдал

• 962 – Ромын пап XII Йон ламтан Ариун Ромын эзэнт гүрний хаан I Оттотой уулзжээ.
• 1207 – Терра Мариана (одоогийн Латви, Эстони улс) байгуулагдав.
• 1461 – Сарнайн дайн: Мортимерийн тулаан Английн Херфордшайрт эхэлжээ.
• 1536 – Испанийн аялагч Педро де Мендоза Аргентиний нийслэл Буенос Айресийг анх илрүүлэв.
• 1653 – Нью Амстердам (одоогийн Нью-Йорк) байгуулагдав.
• 1709 – Цөлөөс аврагдсан Александер Селкиркийн амьдралаас сэдэвлэн зохиолч Даниел Дефо “Робинкон Крузо” зохиолоо бичив.
• 1876 – АНУ-ын Мэргэжлийн бейсболын лиг албан ёсоор байгуулагдав.
• 1899 – Австралийн муж улсуудын захирагчид нийслэл хотыг Канберра байхаар шийджээ. Өмнө нь Сидней болон Мельбурн хотуудад ээлжлэн нийслэлээ болгодог байсан юм.
• 1901 – Их Британийн хатан хаан Викториаг оршуулах ёслол болов.
• 1912 – Орос улс өөрийн бодлогыг Монголд тулган хүлээлгэж дөрвөн зүйл бүхий Орос-Монголын найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурав. Оросын талаас монголчуудад: Хятадын үлэмжхэн цэрэг Ховд, Алтайн замаар ирж байна. Манай төслийг зөвшөөрч гарын үсэг зурахгүй бол бид танайд тусалж чадахгүй гэж сүрдүүлэн мэхэлж, энэ хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зуруулсан байдаг.
• 1913 – Нью-Йоркын метроны төв зогсоол баригдаж дуусав.
• 1920 – Орос, Эстонийн хооронд Тартугийн энхийн гэрээ байгуулав.
• 1922 – Ирландын зохиолч Жеймс Жойсын “Үлисс” хэвлэгдэв.
• 1934 – АНУ-ын Экспорт-Импортын банк байгуулагджээ.
• 1942 – Норвегийн ерөнхий сайдаар Видкун Кийслингийг томилогдсонд эсэргүүцэн Освальд групп жагсаал зохион байгуулав.
• 1943 – Дэлхийн хоёрдугаар дайн: Сталинградын тулаанд Зөвлөлтийн цэрэг ялалт байгуулж, Германы цэрэг Сталинградаас гарав.
• 1980 – Холбооны мөрдөх товчооны явуулсан Абскам ажиллагааны үеэр АНУ-ын хууль тогтоох байгууллагын хэд, хэдэн гишүүн авлигийн хэрэгт холбогдов.
• 1987 – Филиппиний тайван хувьсгалын дараа үндсэн хуулиа өөрчлөхөөр хэлэлцэж эхэлжээ.
• 1989 – Афганистан Зөвлөлтийн дайн: Кабул хотоос Зөвлөлтийн сүүлийн цэрэг гарчээ.
• 1990 – Өмнөд Африкийн ерөнхийлөгч Ф.В. де Леклерк амласнаа биелүүлж Нелсон Манделаг суллав.
• 2004 – Швейцарийн алдарт теннис Рожер Федерер дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. Тэрээр 237 долоо хоногийн турш дэлхийн чансааг тэргүүлж, өвөрмөц амжилт тогтоосон билээ.
• 2005 – Канадын парламент ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
Мэндэлсэн алдартнууд
• 450 – Византийн эзэн хаан I Юстиниан (527 онд нас барсан)
• 1455 – Данийн эзэн хаан Жон (1513 онд нас барсан)
• 1650 – Ромын пап XIII Бенедикт (1730 онд төрсөн)
• 1754 – Францын ерөнхий сайд Шарль Морис де Толлиран-Перигор (1838 онд нас барсан)
• 1856 – Америкийн төмөр замын магнат Фредерик Уиллиам Вандербильт (1938 онд нас барсан)
• 1861 – Гуггенхаймын музейг үндэслэгч Соломон Р.Гуггенхайм (1949 онд нас барсан)
• 1882 – Ирландын алдарт зохиолч Жеймс Жойс (1941 онд нас барсан)
• 1883 – Зоррогийн домгийг зохиолч Жонстон МакКюли (1958 онд нас барсан)
• 1892 – Японы мэргэжлийн сүмо бөхийн 27 дахь их аварга Мория Точигияма (1959 онд нас барсан)
• 1893 – Монгол улсын цэргийн жанжин Дамдины Сүхбаатар (1924 онд нас барсан)
• 1905 – “Атлантын нуруу тэнийв” зохиолоороо алдаршсан Айн Ренд (1982 онд нас барсан)
• 1917 – Вьетнамын ерөнхий сайд До Муой
• 1926 – Францын 20 дахь ерөнхийлөгч Валери Гискард Эстейн
• 1931 – Нидерландын ерөнхий сайд Драйс ван Агт
• 1933 – Бирмийн 8 дахь ерөнхий сайд Тан Шве
• 1937 – Панамын ерөнхийлөгч Эрик Артуро Делвалл (2015 онд нас барсан)
• 1939 – Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Дейл Т.Мортенсен (2014 онд нас барсан)
• 1943 – Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, Улсын наадамд 12 удаа түрүүлсэн Дархан аварга Хорлоогийн Баянмөнх
• 1946 – Мали улсын 3 дахь ерөнхийлөгч Альфа Умар Конаре
• 1949 – Японы нэрт ууланд авирагч Намба Ясүко (1993 онд нас барсан)
• 1952 – Өмнөд Солонгосын 11 дэх ерөнхийлөгч, анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хэ
• 1961 – Монгол Улсын ерөнхий сайд Ринчиннямын Амаржаргал
• 1963 – Словакын ерөнхийлөгч Андрей Киска
• 1976 – Дэлхийн тав, Европын таван удаагийн аварга Их Британийн усанд сэлэгч Жеймс Хикман
• 1977 – Колумбийн нэрт дуучин, Греммийн хоёр удаагийн шагналт Шакира
• 1983 – Олимпийн аварга, дэлхийн гурав, Европын хошой аварга Шведийн долоон төрөлтийн тамирчин Каролина Клюфт
• 1984 – Монголын эрэгтэй дуучин BX буюу Батбаатар
• 1985 – Португалийн хөлбөмбөгч Силвестре Варела
• 1987 – Испанийн хөлбөмбөгч Херард Пике
• 1991 – Английн хөлбөмбөгч Натан Делфунесо
Нас барсан алдартнууд
• 1250 – Шведийн эзэн хаан XI Эрик (1216 онд төрсөн)
• 1461 – Тудорын угсааг үндэслэгч Овен Тудор (төрсөн огноо тодорхойгүй)
• 1769 – Ромын пап XIII Клемент (1693 онд төрсөн)
• 1907 – Үелэх системийг зохиогч, Оросын химич Дмитрий Менделеев (1834 онд төрсөн)
• 1942 – Эстони улсын гурав дахь ерөнхий сайд Адо Бирк (1883 онд төрсөн)
• 1948 – Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт Өмнөд Африкийн гүйгч Бевил Рудд (1894 онд төрсөн)
• 1969 – Франкенштайны дүрээр алдаршсан Английн нэрт жүжигчин Борис Карлофф (1887 онд төрсөн)
• 1970 – Нобелийн шагналт Английн философич Бертранд Рассель (1872 онд төрсөн)
• 1980 – Нобелийн шагналт Америкийн биохимич Уиллиах Ховард Штайн (1911 онд төрсөн)
• 2014 – Оскарын шагналт нэрт жүжигчин Филип Сеймор Хоффман (1967 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
• Эстони Тартугийн тунхагын өдөр
• Исланд Бон өдөр
• Дани Норвеги Фастелавн
• Герман Росенмонтаг
• Индонез Үндсэн хуулийн өдөр
• Орос Сталинградын тулаанд ялсан өдөр
• Азербайжан Залуусын өдөр
• Тайланд Зохион бүтээгчдийн өдөр

