Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Отгон: Сайдын сэнтийг АЛТ-аар арилжих нь “60 тэрбум”-аас юуны ялгаатай вэ?
Папарацци

Б.Отгон: Сайдын сэнтийг АЛТ-аар арилжих нь “60 тэрбум”-аас юуны ялгаатай вэ?

coolНийтэлсэн: cool02/02/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сайдын сэнтийг АЛТ-аар арилжих нь “60 тэрбум”-аас юуны ялгаатай вэ?

Алт, нүүрс ухагчдын “ТӨЛӨӨНИЙ ХҮН” Байгаль орчны яамыг удирдана. Соёлын яам ч ялгаагүй!!!!

Үнэн үүдэнд, худал хойморт заларч, муу хүмүүс нь сайнаа захирахыг цөвүүн цаг хэмээмой. Нээрээ л бүх зүйл эсрэгээрээ аж. Байгаль орчныг хамгаалах яам нь газар ухагчдын гарт оров. БОАЖ-ын сайдаар Н.Уртнасан гэдэг ТВ-ийн сэтгүүлч эмэгтэй томилогдов. Нам дагаж, сонгуулиар улс төрийн ПИ АР гэгч худлыг үнэн, харыг цагаан, хулгайчийг гэгээнтэн болгодог балай ажил хийж явсны ШАГНАЛ нь сайдын алба юм биз дээ. Энэ эмэгтэйн буруу биш ээ.

Гагцхүү төрийн сайдын сэнтийг ухуулагчдын шагнал болтол доош нь чихэж буй намчингуудын алдаа л даа.
2020 оны сонгуулиар Сэлэнгээс УИХ-д Ч.Ундрам гэгч эмэгтэй сонгогдсон.МУИС-ийн дэд захирал гэх эрдэмтний дүрээр заларсан ч Монгол улсын стратегийн ордод эзэн суусан аавынхаа МӨНГӨ-өөр л гишүүн болсон эмэгтэй. Ч.Ундрамын аав Чинбат нь Сэлэнгийн ноён уул орчимд алт ухаж хөлжин, өнөөдөр “Өсөх зоос” нэртэй компаниараа Өмнөговь аймгийн Нарийн сухайтын бүлэг ордоос “МАК”, “Саус гоби сэндс” компаниудтай зэрэгцэн нүүрс олборлож байна.

Тус компани “Хүрэншанд” ордыг булаалдан МАКтай шүүхдэж байсан билээ. МАК-ийн залгамжлагч Н.Номтойбаяраас дутахгүй гэсэн шиг охиноо энэ удаа УИХ-д сойж гишүүн болгосон. Газрын хэвлийн баялаг нийт ард түмний өмч нэртэй ч цөөхөн гэр бүл л тэндээс хагартлаа баяжиж буй. Ганц Эрдэнэтийн ашиг л Монгол улсын бүх өрхийн тог цахилгаан ус дулааны мөнгийг дааж буй нь ганц гэр бүлд багтаж шингэхгүй орлого авчирах нь тодорхой. Нүүрсчин аавын охин Ч.Ундрамд гишүүн болох хангалтгүй. Сайд болох мөрөөдлийнхөө эхийг өнөөдөр өөрийнхөө сонгуулийн менежер, Хэвлэлийн төлөөлөгч Н.Уртнасанг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тавиулж эхлүүллээ.

Сэлэнгийнхэн Ноён уулыг ар өврөөс нь ухсан хоёр Чинбат нэг нь охиноо гишүүн болгож, нөгөө нь охиноо сайд болголоо гэж ярьж байна. Нөгөө Чинбатын охин нь Соёлын сайдаар томилогдсон Ч.Номинг хэлж байгаа юм. Ч.Номингийн аав Чинбат цагтаа мөн л Ноён уулын орчим Гацууртын ордыг ухаж байлаа. Лицензээ Канадын “Сентерра гоулд”-д шилжүүлсний төлөө олборлосон алтны кг тутмаас хувь авах гэрээтэй юм гэсэн.
Ингээд алт ухаж, Монголын толгой баячууд болсон хоёр Чинбатын охидын мэдэлд Байгаль орчин, Соёлын гэсэн хоёр яам очлоо. Уг нь энэ хоёр яамны гол бодлого нь ХАМГААЛАХ ёстой. Гэтэл ухагчдын гэр бүл хамгаалж чадах уу?

Нөгөө салбарын мэргэжилтэн,эрдэмтэн, судлаачид нь хаачсан бэ?

Ардын намд аргагүй л их мөнгө хэрэг болжээ. Алтчдад албан тушаалаа зарж байгаа нь “60 тэрбумын схем” ээс юугаараа ялгаатай юм бол?

Одоогийн эрх баригчид 60 тэрбумынханаа “Пүү паа бузар” гэцгээн түлхэн унагаагүй бил үү? Ард түмнийг хууран мэхэлсэн наад жүжгээ хэзээ зогсоох вэ?

Доромжлох эрхийг нь бид өөрсдөө өгснөөс хойш одоо яая гэхэв дээ!!!

Сэтгүүлч Б.Отгон 2021.02.02

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.