Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Г.Нарансолонго өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон билээ.
Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм.
Түүний хувьд жүжигчин С.Тэмүүжинтэй амьдралаа холбон өдгөө гурав хүүхдээ өлгийдөн аваад буй.
Сонирхуулахад, жүжигчин Г.Нарансолонгын том охин таван настайдаа найруулагч Д.Золбаярын “Усны үнэр” уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байжээ.
Т.Амина охины төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.