Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эдийн засагч Л.Наранбаатар ​Монголчууд 10 тэрбум ам доллараа алдсан
Папарацци

Эдийн засагч Л.Наранбаатар ​Монголчууд 10 тэрбум ам доллараа алдсан

coolBy cool02/10/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Уул уурхайн инженер – эдийн засагч , Австрали – Азийн уул уурхай , металлургийн институт ( Aus / MM ын гишүүн Л.Наранбаатар хамгийн их хохирогчтой, залилангийн гэмт хэргийн талаар өнөөдөр /02.10/ мэдээлэл өглөө.

Эдийн засагч Л.Наранбаатар:

-Энэ гэмт хэргийн хохирогч нь Монгол улсын иргэд юм. Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг арван жилийн өмнө гацаасан хэргийн талаар ярина.

Тухайн үеийн Зам, тээврийн сайд Х.Баттулга энэ ажлыг гацаасан. Үүнээс болж олон хүний амь нас эрсдэж, байгаль орчин сүйдсэн.

2013 оны 01 сарын 01-нд энэ төмөр зам ашиглалтад орох байсан. Тухайн үеэс хойш 3.8 тэрбум ам.долларын бодит хохирол учраад байна. Нүүрс тээврийн 70 хувийг хятад эзэнтэй компаниуд гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, 2 тэрбум орчим нь ам.доллар нь БНХАУ руу гарсан. Хэрвээ энэ зам ашиглалтад орсон бол 10 тэрбум ам.долларын нүүрс олборлож, улсад бодит орлого орох байсан. 14 тэрбум ам.долларын цэвэр экспортын орлого алдчихсан байна. Өнөөдөр манай улсын экспортын орлого 4 тэрбум. Асар их алдагдал хүлээсэн байгаа биз?!

Мөн, 2010-2018 онд Гашуунсухайтын нүүрс тээврийн замд 50 хүн амиа алдсан. Жилд нүүрс тээврийн зам дээр 1500 орчим осол аваар гардаг. Сард 1-2 хүн тэр зам дээр үхсээр байна. 1 сая тонн нүүрс гаргахад хоёр хүнийхээ амийг зольж байна. Өвлийн хүйтэнд дулаацахын тулд машиндаа халаагч тавиад жолооч нар шатаж үхэж байна. Тэнд амьдарч байгаа хүүхдүүдийн нөхцөл маш хүнд байгаа. Энийг өнөөдөр хэн ч, яагаад ярихгүй байгаа юм бэ?

Монгол улс 890 гаруй мянган өрхтэй. Засгийн газар олж болох байсан 10 тэрбум ам.долларыг өрх бүрт өгсөн бол нэг өрхөд 32 сая төгрөг ногдох байсан. Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч өрх бүрт 1 сая төгрөг өг гэж яриад байгаа. Тэр үед төмөр замын ажлаа гацаагаагүй бол 1 сая биш, 32 саяыг өрх бүрт тараах байсан.

Улаанбаатар гэр хорооллын 250 мянган өрх бүгд орон сууцанд орох боломжтой байсан. Энэ бол алдагдсан боломж. Энэ 10 тэрбум ам.доллараар цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэж болох байсан. Одоо 1150 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Хүүхдээ оруулахын тулд сугалаа сугалуулаад байж байна. Бид өнгөрсөн хугацаанд 14 000 цэцэрлэг барих мөнгөө алдсан байна. Бас 100 мянган залуу дэлхийн том сургуулиудад сурах боломжоо үгүй болгосон байсан. Оюутолгойн далд уурхайгаа өөрсдөө аваад 100 хувь ажиллуулах боломжоо алдсан байна.

2019 оны Эрдэнэставан Толгойн ногдол ашиг гэж 90 000 төгрөг өгсөн. Хэрвээ төмөр зам ашиглалтад орсон бол 1 884 503 төгрөгийг иргэн бүрт тарааж болох байсан.
Энэ төмөр замыг гацаасан гэмт хэрэг бол хамгийн олон хохирогчтой гэж хэлж байгаагын шалтгаан нь энэ.

Тухайн үед Х.Баттулга уутанд элс хийгээд хадаасаар цоолж баялаг ингэж урсана гэж үзүүлж байсан. Бүгдээрээ итгэж байсан. Хятадын танк орж ирнэ гж хэлээд бас итгүүлсэн. Гэтэл үнэндээ 10 тэрбум долларын бололцоог маань хулгайлсан. 4 хожигч байгаа. Нэгд хятад хожсон. Хоёрт ОхУ хожсон. 3т Голомтын БаСгалан хожсон. 4т Х.Баттулга л хожсон. ОХУ энэ хугацаанд нарийн царигтай төмөр замаа бариад өдөр шөнөгүй нүүрсээ зөөгөөд ажиллаж байгаа. Колмараас 400 хэдэн төмөр зам бариад нүүрсээ гаргаж байгаа. Орос одоо жилдээ 500 сая тонн нүүрс зарж байна. Манай ерөнхийлөгч яаж гацаасан гэхээр манай өрсөлдөгч колмор, мишэл нарийн нүүрс цуглуулж буулгадаг боомтруу 500 км далийлгаж бариад зогсоосон. Одоо ОХУ хятадад нүүрсний зах зээлийн 7 хувийг эзэлж байгаа.

Цаашид 40 хувь хүртэл өсөх хандлагатай байгаа. Энэ үед манай улс тоглолтоос гарах болно. Хятад австралиас нүүрс авахгүй гэж зарлаж байгаад Монголчужд баярлаад байгаа. Гэтэл өөрсдөө ОХУ-д боломжоо алдаж байна.
680 саяар барих байсан төслийг Голомтын Баясгалан 1.3 тэрбум доллараар барьж байгаа. Тэгээд хоёр дахь Чалко болж байгаа. Монголын бүх хүнд оногдсон баялагаас 9 дахин их ашиг нэг л хүнд орж байгаа юм.

Хамгийн том хожигч нь уг нь Х.Баттулга. оросын даалгаварыг маш сайн биёлүүлсэн.
Би энэ мэдээллийг цацсанаар шоронд орж магадгүй. Өөрийнх нь найз төмөр зам барих болохоор тендер зарлахгүйгээр төрийн нууцад оруулаад бариулж байна. Энэ талаар мэдээллэвэл та ч бас эрүүгийн гэмт хэрэгтэн болно.

Бид бүгдээрээ ялагдсан. Энэ 4 ялсан.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.