Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Одоо та нар минь дулаахан газар байгаа юм чинь би явлаа” гэж ханиа зүүдлэж сэрлээ
Папарацци

“Одоо та нар минь дулаахан газар байгаа юм чинь би явлаа” гэж ханиа зүүдлэж сэрлээ

coolНийтэлсэн: cool02/10/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уншаад нэгийг ухаарах болуу хэмээн энэхүү бичвэрийг сэргээн орууллаа.

Д.Амаржаргал: “Одоо та нар минь дулаахан газар байгаа юм чинь би явлаа” гэж ханиа зүүдлэж сэрлээ

Одоогоос зургаан жилийн өмнө таксины жолооч хийдэг, таван хүүхэдтэй эгэл жирийн эрийн тухай нэвтрүүлэг цацагдаж, олон хүнд амьдралын утга учрын тухай дахин бодох сэдэл төрүүлж билээ. Өглөө таксиндаа гараад, орой үр хүүхдүүддээ очих гэж яардаг, тэднийхээ инээд баяслаар амьдралаа чимж явдаг сайхан сэтгэлт, “мундаг сайн аав” Т.Даваасүрэнгийн тухай өдгөө мэдэхгүй хүн гэж үгүй. Харамсалтай бурхны оронд зуурдаар мордож, хань Д.Амаржаргал нь таван хүүхдийнхээ хамт хоцорсон билээ.

Түүний хань болон үр хүүхдүүд фэйсбүүк хуудсаараа дамжуулан хайртай аавынхаа араас гүн эмгэнэл илэрхийлсэн даруйд “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон Т.Даваасүрэн агсны гэр бүлд хоёр өрөө байр өгөх болсноо зарлаж, араас нь гайхамшигт үйл явдлууд шил шилээ даран өрнөсөн билээ.

“Мундаг сайн аав”-ын гэр бүлийнхэн он гарахын өмнөхөн шинэ байрандаа нүүн орсон нь саяхан мэт тод үлджээ.

-ХАНИЙН МИНЬ САЙХАН ЭНЕРГИ БИДНИЙГ ДАГААД Л БАЙДАГ ЮМ–

Миний хань нэг их гоё том захиа үлдээгээд “Та нар минь одоо дулаахан газар байгаа юм чинь би явлаа” гээд явж байна гээд зүүдэлсэн. Би уйлчихсан сэрсэн. Өглөө нь босоод өөрийнхөө фэйсбүүк хуудасдаа “Өглөө гунигтай, бас баяртай сэрлээ” гээд сэтгэгдлээ бичтэл нэг эгч санаандгүй хараад таван хүүхдэд маань шинэ жилийн бэлэг гээд энэ том зурагт өгсөн хэмээжээ.

100-ИЙН ПЕЧЕНЬ” ГЭР БҮЛЭЭРЭЭ ИДЭЭД ХОНОЖ БАЙСАН
ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖ БИДЭНД БИЙ–

Нэгхэн ширхэг “100-гийн печень” гэр бүлээрээ идээд хонож байсан жаргалтай дурсамж ч бидэнд бий. Тэр өдөр тогийг маань тасалчихсан, машин эвдэрчихсэн, би ажилгүй бага охин маань нярай байлаа. Бид хоёр мөнгөө нийлүүлээд, 100 төгрөгийн печень аваад, нэг хүнд нэг бүтэн, хагастай оногдож байсан юмдаг (инээв. сурв). Энэ хэд маань “аймаар” цадаад байгаа юм чинь, цадаж байгаа хүүхдүүдээ хараад бид хоёр цадчихна. Тэр оройжин лааны гэрэлд бид хэд юм ярьж, тоглож, инээлдэж сууж билээ. Ёстой тог тасраад, гэрийнхэнтэйгээ ярилцсан чинь дажгүй хүмүүстэй амьдардаг юм билээ гэдэг онигоо шиг л юм болсон доо (инээв. сурв). Тэр амьдрал минь хамгийн гоё байжээ. Талхны сав дүүрэн байсан ч сэтгэлд хоосон байх нь дүүрэн биш юмаа хэмээн ярьж байжээ.Үнэхээр ухаалаг бүсгүй  байгаа биз.Уншигч та бүгдийг нэгийг тунгаан гэж бодож сэргээж оруулав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.