Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Цайны дээжээ өргөөрэй
Сонин хачин

Цайны дээжээ өргөөрэй

coolBy cool02/12/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цайны дээжийг бор цагаан ялгаагүй өргөх ба ихээр өргөх учиргүй 1-2 дусал төдий өргөж болдог. Баян Монгол байгууллагаас цайны дээж өргөх уламжлалыг дэлгэрүүлэх зорилгоор түүхэн дурсгалт газар нутаг, өв соёлын түүчээ болсон орон нутагт цайны дээжийг өргөн хүндэтгэл үзүүлж эх орныхоо сайн сайхан, байгаль эхийг шүтэх уламжлалыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилго болгон Богд хааны ордон музей, Дондогдулам хатны оршоосон нутаг, Дулмаалин сүм, Өмнөговь аймгийн Гурвансайхан сумын иргэд нийт 4 удаа цайны дээж өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болгон зохион байгуулсан. Бид байгаль, дэлхийд ээлтэй иргэн бий болгох зорилгоор цаашид цайны дээж өргөх ёслолыг олон ээжийг хамруулан өргөн дэлгэр зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Монгол эмэгтэйн ил галын илч ариун сайхан сэтгэлийн эрчмээ таван тансагтайгаа сүлж самарч чанасан цай бол газар бүхэн байхгүй ганцхан Монгол газар нутаг Монгол эмэгтэйд заяагдсан юугаар ч орлуулшгүй шид увдистай ЗАСАЛ юм энэ үйлийг нийт нэгэн сэтгэлээр нэгэн цагт нэгэн зэрэг нууц тоо чанар ёс хүндэтгэлийг барин хийвээс агуу гайхамшиг болно.

Монголчууд цай сүүнийхээ дээжийг өргөдөг эртний сайхан уламжлалтай билээ. Өглөө цайгаа чанаад эхэлж Бурхан шүтээндээ, дараа нь хангай дэлхий, уул хайрхандаа өргөдөг. Цайндаа цайны идээ, давс, хужир, шар тос, задь, арвайн гурил зэрэг эмийн дээд ургамал хийж сайтар самарч чанадаг. Чанасан цайгаараа дээж өргөхдөө хязгааргүй олон бурхад, тахилын охин тэнгэрүүдийг тахил өргөн баясгаж байна, тоолшгүй олон ядарсан амьтдыг өлсөж ундаасахын зовлонгоос гэтэлгэж байна хэмээн бодоод өргөхөд өргөсөн дуслынхаа тоогоор буяныг хураах тул дээдийн дээд өргөл болдог. Дээж өргөх ёс нь гүн утга санааг агуулах бөгөөд эгэлийн махан нүдэнд үл үзэгдэх далд ертөнцийн амьтад, газар лусын эзэд, цагаан зүгийн тэнгэр, нар, сар, од гарагийн эздийг цайны дээжээр дайлж тэднийг баясгаад ташрамд энэ насныхаа амар амгалан болон, газар орныхоо хүн зонд ган зуд, гал усны аюул, хүн малд өвчин эмгэг үгүй, ад зэтгэрийн хорлол, гай барцадыг зайлуулж аливаа санасан сэдсэн ажил үйлс бүхнийг бүтээж гадна дотны харшлах шалтгаан бүгдийг амирлуулж, аливаа муу үйлээс сахин хамгаалж, ивээн тэтгэж байхыг хүсэн залбирч цай, сүүнийхээ дээжийг өргөдөг.

Мөн Замбуу тивын хүмүүний чанасан цайнд дурлах завсрын олон амьтад буй хэмээдэг. Тэдний өлсөж ундаасахын зовлонг ганц дусал дээж амирлуулаад зогсохгүй тэрхүү хүнд бэрх төрлөөс нь гэтэлгэж сайн мөрд оруулах тул буяны үр нь цаглашгүй юмаа. Цайгаар сар шинийн ёслолоо эхлүүлдэг нь эртнээс тогтсон заншил. Эртлэн босч цайгаа чанаад тэнгэр бурхандаа дээжээ өргөснөөр цагаан сарын ёслол эхэлдэг. Өрх гэрийн доторх өндөр настандаа эхэлж золгож ёслоод халуун бүлээрээ тойрон сууж цайгаа барьцгаан сар шинээ угтан сайхан үгс хэлэлцдэг эртний уламжлалтай билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.