МУГЖ, хүүхдийн элч дуучин Т.Ариунаа эмээ болоод удаагүй байгаа. Өнгөрсөн долдугаар сард дуучин бүсгүйн том хүү Б.Алдар аав болсноо олонд зарлаж, Т.Ариунаа гэр бүлээрээ аз жаргалд умбаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр цахим хуудаснаа “XVll дугаар жарны Цөөвөр хэмээх Цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг хүргэе!
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж,
Ургаж байгаа сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээжээ. Гавьяатын ганган гоёл ач хүүтэйгээ зургаа нийтэлжээ.

