“Voice of Mongolia” шоуны олны анхаарлыг татаж, хүндэтгэлийг хүлээсэн оролцогчид бол уртын дуучин Э.Дашням, дуурийн дуучин Г.Дашчанрав нар байсан.
Дасгалжуулагч “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр нэгтгэн шинэ уран бүтээлүүдийг гарган хамтарсан цомгийн ажилд шуурхайлан оржээ.
Өөр өөрийн онцлог, авьяасаа нэгтгэн сэтгэл зүрхээ шингээн гаргасан шинэ цомгоо Хоёр Даш тун удахгүй олны сонорт хүргэх сурагтай.