Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Шинэ серийн азын дугаар 350 сая төгрөг хүрчээ
Мэдээ

Шинэ серийн азын дугаар 350 сая төгрөг хүрчээ

coolНийтэлсэн: cool02/15/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

0001 УАР, 0011 УАР, 0041 УАР, 0071 УАР, 0101 УАР, 4141 УАР гэх мэт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг өнөөдөр /2021.02.15/-өөс эхлэх нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.

Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан байна.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн 10 азын дугаарыг нээлттэй цахим дуудлага худалдаанд оруулж байна. Үдээс өмнө 10, үдээс хойш 10 азын дугаарын цахим дуудлага худалдаа болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.auction.transdep.mn вэб сайтаас авах боломжтой. Ирэх гуравдугаар сарын 11-нийг хүртэл өдөр бүр 20 азын дугаарыг худалдана. Уг цахим дуудлага худалдаа нь “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-д олон нийтийн сонирхдог дугаарыг нээлттэйгээр цахим дуудлага худалдаагаар худалдана гэдэг заалт орсон.

УАР шинэ сери задраад дуусч байгаа. Бид азын 387 дугаарыг цахим дуудлага худалдаагаар худалдан борлуулна гээд хадгалчихсан байсан. Дахин шинэ сери задарвал азын дугаарыг нь цахим дуудлага худалдаагаар нээлттэй борлуулна гэсэн үг. Өнөөдрийн цахим дуудлага худалдаагаар нийт 409 хүн оролцож, азын дугаарын үнэ 350 сая төгрөг хүрчихсэн байна. Иргэд өөрсдөө сонирхож үнэ хэлж байгаа. Бид дуудлага худалдааг 0 төгрөгөөс эхлүүлсэн. Харин иргэд 50, 100, 300, 500 мянга болон 1000000 төгрөг гэсэн сонголттой.

Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хооронд
Дуудлага худалдааны цахим хаяг:

transdep.mn

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50.000 төгрөг

Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурван хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./


Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.