Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»“Шалгах тусам” Т.Баясгалангийн Эрүүгийн хэрэг нь замхарчихсан уу?
нийтлэлчид

“Шалгах тусам” Т.Баясгалангийн Эрүүгийн хэрэг нь замхарчихсан уу?

coolНийтэлсэн: cool02/16/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бид мартамхай. Сул талыг маань хууль хяналтынхан, худал хуурмагууд андахгүй. Ямар ч хэргийг мартагнах хооронд нь замхаруулна. Өнгөрсөн жилийн өдийд АТГ-аас Эрүүгийн хэргээр шалгагдаж байсан МУГЖ дуучин Т.Баясгалангийн “Санах тусам” концертод өнөөдөр бүгдээрээ уярчихсан.

Юун нөгөө Эрүүгийн хэрэг санаж байгаа ч юм алга. Уг нь дуучин маань “Санах тусам” хэмээн дэлгэц эзэгнэхээсээ өмнө “Шалгах тусам” хэрэг нь юу болсноо эхлээд олон нийтэд тайлбарлах ёстой байлаа. Ёс зүйтэй, ухамсарт нийгэмд иргэд нь үүнийг шаардах ёстой. Гэтэл мань хүн Монголд дуучин болж төрснийх ” Урлагийн өргөө” барина гэчихсэн ээлжит үлгэрээ яриад дуулж байна . Бид хууль бус, авлигал хээл хахуулиар нийтийн эрх ашгийг хохироосон ийм хэргүүдтэй эвлэрээд, мартаад,өршөөгөөд суувал Монгол улс хэзээ ч хөгжихгүй. Хүсээд буй шударга, тэгш нийгэм чинь өөрөө бий болохгүй билээ. Улаанбаатарын уушиг болсон Богд Уул чинь захаасаа цемент болоод бид амьдрах орчноо сүйтгүүлж байна. Олныг үл нуршин өнгөрсөн жилийн өдийд бичснээ эргэн сануулья!! Харин Дуучин С.Баясгалан, Кекшүзан Батбаяр нар Эрүүгийн хэргээ “Шалгах тусам” яаж замхаруулснаа тайлбарлах биз!!
Олныг үл нуршин өнгөрсөн жилийн өдийд бичиж байснаа эргэн сануулья!!!

Сэтгүүлч Б.Отгон 2020.02.18

….Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар “мөнгө угаах” гэмт хэргээр шалгагдаж байна.

Тэд 2014 онд дархан цаазат Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт “Ахмадын амралт сувилын цогцолбор” барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр Дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газрыг тухайн үеийн БОАЖ-ын сайд С.Оюунаас авчээ. Гэвч авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьж, бусдад зарж, их хэмжээний мөнгө угаасан хэргээр Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч шалган, яллагдагчаар татсан байна. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгуйн тулд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батбаяр болон түүний эхнэр Т. Баясгалан нарын хилээр гарах эрхийг хязгаарлажээ. Тэдний тусгай хамгаалалттай газарт авсан газрууд нь:

1.Кёкүшюүзан Д.Батбаярын төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд 8 га газар

2. Кёкүшюүзан Д.Батбаярын төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га газар

3. МУГЖ,Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд 5 га газар

4. МУГЖ Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК байгуулж, Чулуутын аманд 10 га газар

5. “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га газар

6. “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд 5 га газар

тус тус авч, хууль зөрчин орон сууц барьж, бусдад худалдан борлуулж мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ. Дархан цаазат газарт аялал жуучлал, амралт зугаалгаас бусад зориулалтаар газар ашиглахыг хуулиар хориглосон байдаг билээ

Сэтгүүлч Б.Отгон 2020.02.18

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.