Тав хоног үргэлжилсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нийт 200 мянга гаруй хүнээс шинжилгээ авснаас 26 хүнд коронавирус илэрчээ.
26 хүнийг байршлаар нь тодорхойлбол:
БГД-ийн 3, 12, 25
БЗД-ийн 26
СБД 18
СХД 7, 39
ХУД 2, 4
ЧД 2, 6, 12-р хороонд тус тус халдвар бүртгэгдсэн. Халдвар батлагдсан тохиолдол болон батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрч байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.