Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Гэрээрээ дур мэдэн эмчилгээ хийж байгаад хүндрээд ХӨСҮТ-д очсон тохиолдол хэд хэд гарсан
Папарацци

Гэрээрээ дур мэдэн эмчилгээ хийж байгаад хүндрээд ХӨСҮТ-д очсон тохиолдол хэд хэд гарсан

coolНийтэлсэн: cool02/16/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

– БГД-ийн ЗДТГ-т ажилладаг иргэн болон “Оюу толгой” компанийн ажилтан халдвар авсан гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?

– БГД-т ажилладаг иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл. Би халдвар авсан хүмүүсийн ажил, гэр гээд тандалтын мэдээлэл дээр ажилладаг. Тиймээс энэ нь ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

– Халдвар аваад эдгэрч, эмнэлгээс гарсан хүн дахин өвчилсөн тохиолдол байгаа юу?

– Өнөөдрийн байдлаар эдгэрээд гарсан хүмүүсээс дахин халдвар авсан, өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй. Халдвар авсан хүмүүсийн 70 гаруй хувийг эмчилж, гаргаад байгаа. Бид ДЭМБ-ын удирдамжийн дагуу дэлхийн жишиг, стандартаар эмчилгээ хийгээд явж байна.

-“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрсэн тохиолдлуудад ямар нэг шинж тэмдэг, зовуурь байсан уу?

– Энэ халдварт өвчин учраас шинээр илэрч байгаа тохиолдлууд заавал халдвартай хүнтэй ямар нэг байдлаар хавьтал болсон байдаг.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээр илэрч байгаа хүмүүс дундаас 7-8 хүнд тодорхой хэмжээнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна.

Өрх бүрээс авч байгаа шинжилгээгээр тохиолдол гарч ирээд байгаагийн шалтгаан нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, өмнө нь батлагдсан тохиолдлууд хавьтлаа хэлэхгүй эсвэл санахгүй байх асуудалтай холбоотой.

–Өдөр бүр 30-50 тохиолдол шинээр илэрч байна. Тэгвэл цаашид эмнэлгийн ор хүрэлцэх үү. Гэрээр эмчлэх боломж байгаа юу?

-Бид коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүст стандартын дагуу дархлаа дэмжих эмчилгээ болон вирусийн эсрэг зэрэг эмчилгээ хийж байгаа. Гэхдээ ямар эмийг эмчилгээнд хэрэглэж байгааг тэр бүр хэлэхгүй. Учир нь хүн бүрийн биеийн онцлог өөр.

Зарим иргэн шинж тэмдэг илрээд байхад дураараа ханиадны эм уугаад өвчнөө хүндрүүлэх асуудал ч бий. Гэрээрээ дур мэдэн эмчилгээ хийж байгаад хүндрээд ХӨСҮТ-д очсон тохиолдол хэд хэд гарсан.

Яг одоо биеийн байдал нь хүнд, маш хүнд байгаа хүмүүс гэртээ дур мэдэн янз бүрийн эм уусан байна. Тиймээс эмчилгээнд ямар эм хэрэглэж байгааг зөвлөж болдоггүй талтай.

Цар тахал тодорхой үе шаттай тархдаг. Энэ өвчин нийслэлийн хэмжээнд тархаж, эмнэлгүүд дүүрээд ирвэл бид хавьтлууд болон хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж, эргэлт хийх шатанд очно.

Одоогоор Монгол Улсад энэ өвчин тийм хэмжээнд тархаагүй. Бид кластер гарсан өвчлөлийг шат шатандаа хариу арга хэмжээгээ хэрэгжүүлж явж байгаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.