“Анагаахын алдартнууд” цуврал болон “Намайг сонгооч” нэвтрүүлэгт оролцож нүүрээ цасаар угаалгасан охиныг хүн бүр андахгүй болсон биз ээ. Тэрээр Японд сурч байгаад эх орондоо ирсэн бөгөөд түүнийг олон хүмүүс чадварлаг нүүр будагч гэдгээр нь мэддэг.
Инстаграм Од гэгддэг Н.Мөнхмарал “Кекc подкаст”-д оролцож өөрийн сексiin амьдралын тухай илэн далангүй ярьжээ. Тэрээр Япон улсад амьдарч байхдаа олон орны залуучуудтай харьцаанд орж байсан хэмээн ярьсан нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргэв.
Олны танил хүмүүс тэр тусмаа эмэгтэйчүүд залуу үеийн төлөөл болсон дүү нартаа сайн зүйлээр үлгэрлэх хэрэгтэй, түүнийг хэтэрхий ил задгай ярилаа хэмээн буруутгасан постууд сошиалаар нэг тарав. Олны хэл амнаас айсандаа юу, ичиж сандарсандаа юу Н.Маралаа өөрийн оролцсон подкастын дугаарыг устгуулжээ.