Ах дүүсээрээ нэгдэн “Хурд” хэмээх хамтлагийг хөл дээр нь босгосон түүх 1987 оноос эхлэлтэй. Төмөр замын вагон депогийн ажилчин залуусаас бүрдсэн тус хамтлаг анхны хэдэн жилдээ нэг их газар аваагүй гэдэг.
1993 оноос энэ бүрэлдэхүүнээрээ тоглож эхэлсэн нь өнөөдрийг хүртэл оршин тогтнох эхлэлийг тавьсан байх юм. Тэдний нэг бол алдарт “Хурд” хамтлагийн гитарчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Отгонбаяр юм.
Хуульч бүсгүйг амьдралын ханиар сонгосон тэрээр эхнэртэйгээ гудамжинд алхаж байгаад анх танилцаж байжээ. Хорин таван жилийн өмнөх цэл залуухан Д.Отгонбаяр болон түүний гэр бүлийн зургаас сонирхуулъя.