“Шүрэн бугуйв” кинонд дүр бүтээж бидний танил болсон залуу бол Загвар өмсөгч, жүжигчин Г.Чинсанаа юм. Кино урлагаасаа хөндийрсөн ч спортоо орхиогүй тэрээр мэргэжил нэгт Б.Хулантай гэр бүл болж хөөрхөн хүүтэй болсон.

Тэрээр хоёр хоногийн өмнө өөрийн фэйсбүүк хуудсандаа “Хүүхдийн хашаа ингэж их хэрэг болно гэж яах мэдэхэв. Хөлдд орж буй энэ этгээдийн халдлагаас найдвартай хамгаалагдав. Гэрээсээ ажиллаж байгаа хүмүүс хэр их байна. Орчиноо хэрхэн бүрдүүлж байна даа. Над шиг хүүхдийнхээ хашаан дотор ороод сууж байгаа хүмүүс байна уу” хэмээн хөл хорионы үед ажиллаж байгаа нууцаасаа хуваалцсан.

Харин KFC компани түүний постын санааг хуулбарлан оруулсан нь олны анхааралд өртөв. Харин санаагаа хуулуулсан Б.Чинсанаа “Надаас зөвшөөрөл авч болоогүй юм байхдаа. Хэл ам хийвэл намайг биш гээл гүрийх байхдаа” гэжээ.
Өдгөө 22,621 салбартай дэлхийн 140 гаран оронд, өдөрт 12 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилдэг KFC брэнд нэрээрээ дэлхий дахинаа алдаршсан брэнд загвар өмсөгч залуугийн санааг хуулбарлаад сууж байхын оронд сэтгэж хийх ёстой бус уу. Өлөн бай гээд байсан өөрсдөө жинхэнэ өлөн сэтгэлгээтэй юм шиг ээ KFC.


