Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Т.Дэлгэрмөрөн: Архи үйлдвэрлэгчдийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа эхлэх гэж байгааг албан ёсоор мэдэгдэе
Мэдээ

Т.Дэлгэрмөрөн: Архи үйлдвэрлэгчдийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа эхлэх гэж байгааг албан ёсоор мэдэгдэе

coolBy cool02/20/2021Updated:06/14/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Т.Дэлгэрмөрөн: Архи үйлдвэрлэгчдийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа эхлэх гэж байгааг албан ёсоор мэдэгдэе

Дуучин Т.Дэлгэрмөрөн архи амсалгүй олон жил болж байгаа билээ. Тэрбээр өөрөөрөө үлгэрлэж Архи үйлдвэрлэгчдийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа эхлэх гэж байгаагаа мэдэгдсэн байна. Тодруулбал, тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд

“Зээ хаврын тэргүүн сарын шинийн 8-ны бэлэг дэмбэрэлтэй өдрийн мэндийг тэнгэрлэг хийморьтой Монгол түмэндээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Юу санасан ерөөлтэй хүсэл нь буман жилдээ дэлгэрч , хувь төгөлдөр гэгээн тавилан заяа нь түмэн төрөлдөө өөдлөн дэвших болтугай хурай хурай хурай.
Өчигдөр орой охиныхоо дэргэд Солонгосын алдарт сөүжү брэндийн будааны нэрмэлийг амсах төдий зургаа тавихад , хайртай ах дүүсийн минь санаа зовж байгааг олж унших ихэд хөөрхөн байлаа.Тэгсэн мөртлөө тэд өөрсдөө цагаан сарынхаа ширээн дээр архиа өрж тавьчихаад бусдад эрхэм ёс мэт үлгэрлэн дуурайлгаж байсан хүмүүс билээ. Дээгий Зөөсий хоёр нь амьдралд хатуужиж хорвоогийн хорон муу нисванис бүхнийг байранд нь үлдээж хувь заяагаа бусдаас биш өөрөөсөө эрж хайн урагш тэмүүлэх болсон.Энэ орчлонд бид хоёр л ийм замыг туулаагүй ээ , мянга мянган ах дүүс минь бидний адил сэтгэл дотроо бэтгэрч байгаа.Тийм атал Дээгий нь архи ууж зовлон дээр зовлон удах усан тархитай хүн биш ээ.
 
Монгол ээжүүд ах дүүс минь надаас , дорой мунхаг зүйлийг хүсэж намайг хайрлаагүй юм аа гэдгийг Т.Дэлгэрмөрөн амьдарч байгаа зам мөрөөрөө мэддэг болохоор , бусдын итгэл сэтгэлийг алдаж үзээгүй үнэн шударга амьдарч ирсэн эцэг тэнгэр билээ.
 
Маргааншаас эхлэн архи үйлдвэрлэгчдийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа эхлэх гэж байгааг албан ёсоор мэдэгдье.Тэдгээр хүмүүсийн халтар мөнгөнд хууртсан бохир амьдралаас болж хичнээн олон хүмүүс , хүүхдүүд гэмгүй сэтгэлээр хохирч үрэгддэг болохыг зог тустал нь ухааруулж , Монголын төрөөр хуулийг нь батлуулж гэгээн амьдралыг үлдээх гэж хичээнэ. Ард түмэнд үгээ хэлэх гэж би алдрын зэрэгт хүрсэн уран бүтээлч болоогүй , алаг хорвоод үйлийн үрийг таслан зогсоох гэж амьдралаараа сонгогдсон бусдыг сэрээх эх оронч Соёмбон толгойт билээ.” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.