Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Баттулга, Батболд, Баясгалан, Элбэгээ…бүгдийг нь шалгуулъя
нийтлэлчид

Баттулга, Батболд, Баясгалан, Элбэгээ…бүгдийг нь шалгуулъя

coolBy cool02/23/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тэргүүнээс нь эхлээд 31 гэр бүлийг шалгуулъя аа.

Олон хүн зүрхээр явангаа алдсан даа. Монголыг атгадаг гучин гэр бүлийг зарлана гээд л манай энхрий хайрт Ерөнхийлөгчийн тамгын газраас алдарт Зи.Энхболд мэдэгдээд, зарим хүн замын дундаас нэр ус, нэмэлт лицензээ хасуулчих санаатай тамгын газраар тамтаггүй олон эргэлдсэн гэдэг.

Аль 2017 оны шоу шүү дээ. Тэгсэн яав? Дөрвөн жил өнгөрөхөд 30 гэр бүл ярьж гарч ирсэн Жэнко Баттулга маань 31 дэх гэр бүл болчихсон тууж явна. Оффшорт компанитай, данстай, Майдар хот, Морин хуур цогцолбор гээд мацаг барьж, марал мичид саравчилсан баахан хандив тусламж, төсвийн татаастай.

Дээр нь өргөн, нарийн цариг ярьж өчнөөн жил өөрөө гацаасан төмөр замаа өөрөө тавьж байна гээд хэдэн зуун саяын цавчаа хийчихсэн хэхрээстэй. Сүүлдээ нөгөө оффшорт данстай нөхдүүд чинь төсвийн мөнгөөр бие биенээ шалгуулж байна гээд гаднын үнэтэй хуулийн фирмүүдэд хандаастай. Өглөө ч Сү.Батболдын оффшорын хэрүүл, орой ч Х.Баттулгын оффшорын хэрүүл.

Гучин нэг дэх гэр бүл төрөхөд гүн туслалцаа үзүүлж, сайдаар томилж, МоАХ-гоо хүртэл өгч байсан нөхөд бүгд шоронд. Элбэгээ, Эрдэнэ хоёр наранд хэдий ч аль эрт улс төрийн үхдэл болсон. Дуугарвал хужаа, дугтарвал хулгайч гээд цоллоод хэвтчихнэ. Энэ хүнийг Монголын төрд авчирсан Элбэгдорж эл хамсаатан байж болох оффшор, төмөр замын хэргүүдээ тайлбарлавал яасан юм? Нарсанд явсан нөхдүүдээс С.Баяр анх энэ хүнийг Зам тээврийн сайд болгож байлаа.

Ямар ашиг сонирхлоор мэргэжилгүй шахам бөхөд мэргэжлийн яам удирдуулсан нь бас л сонин. С.Баярцогтыг яллаад байдаг Оюутолгойн асуудалд ч одоо Баттулгын хүн баадуу чангалж яваа. Сү.Батболдын төрдөө, түмэн олондоо өглөө гэсэн Тавантолгойн нүүрсийг эдүгээ Голомт Баясгалан, Жэнко Баттулга хоёр төмөр зам тавьж байгаа нэрээр ууталж урагшаа зөөгөөд, урд хөршийнхөнтэй гүн бат найзлаад, гүзээ ходоодоо нийлүүлсэн.

За тэгээд Монгол ялж байгаа нь энэ үү? Бас л нөгөө бүх бүдүүн даргын үед бүүр л нөлөө нь ихсээд байдаг урд хөршийнхөн Баттулгыг Тавантолгойн нүүрсээр дамжуулан тархидаад авсан нь ямар учиртай юм? Төрийн тэргүүн маань тэргүүн оффшорчин болсон. Улсыг атгадаг угсаатай, урдахаа цөлмөдөг цолтой 31 гэр бүлийг бас ахалж байгаа.

Тэргүүнээс нь эхлээд Баттулга, Батболд, Баясгалан, Элбэгээ…бүгдийг нь шалгуулъя аа. Тэгэхгүй бол эд нар чинь нэг хэсэг бие биенийгээ өргөж татаад, өндөр албанд тавиад баахан гүйлдсэн. Дараа нь өвөр хоорондоо өс санаад, нэг нэгнийгээ хорьж баахан тоглосон. Одоо хонгил хоорондын дайнд нь Монгол байтугай хорвоо дайвалзаад, төр байтугай түмэн хагаралдаад хэцүүдлээ.

Хулганаа алах гэж бужигнаад байшингаа шатаахын үлгэрээр хонгилоо булаацалдаж байгаад эх орноо нураах нь байна шүү.

Эмүжин

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.