Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч бол Ж.Энэрэл.
Авьяаслаг модель бүсгүй одоо 26 настай. Анх 2012 онд Монголд болсон ‘Face of Mongolia’ тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бөгөөд ‘Asia’s new star model contest’ тэмцээний II байр, ‘Miss Model of the World Mongolia’ тэмцээний I байр, ‘Miss World Mongolia’ тэмцээнд II байранд тус тус шалгарч байв.
Загвар өмсөгч, модель Ж.Энэрэл дэлхийн загварын ертөнцөд гялалзаж явна. Тэрбээр Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болжээ. Дэлхийд алдартай 120 жилийн түүхт, автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.