Олон сайхан дуунуудаараа ард түмний хайрыг татаж, түүнийхээ хэрээр үг, үйлдлээ үргэлж л үнэн байлгахыг хичээдэг дуучин бол Дэлгэрмөрөн. Хүний амьдралд тохиолддог зовлон бэрхшээлийг тойрч биш дайрч гарсан гашуун өдрүүд түүнд байсан.Бяцхан охиныхоо төлөө тэр бүгдийг зориулдаг сайн аав юм.
Хайртай охиндоо Зөөлөнсий хэмээх нэр хайрлаж, түүнийхээ нэрийг тайлбарлахдаа “Та гар руугаа үлээгээд үзээрэй. Гар дээр чинь ирж байгаа тэр зөөлөн мэдрэмжийг л би охиндоо нэр болгож өгсөн юм. Олон мянган охид цаашаа гүйж явахад Зөөсий гэж би охиноо дуудахад нэг л охин эргэж харна гэдэгт итгэлтэй байдаг болохоор энэ нэрэнд хамгаас дуртай хэмээн ярьсан байдаг.
Өөрийн хоёр дахь амьдралаа зарлаж хайрлагдаж дээдлэгдэж яваагаа өдөр бүр цахим ертөнцөөр зарлаж буй дуучин бол Т.Дэлгэрмөрөн. Тэрээр солонгон аашт Х.Анандагаагийнхаа гоё сайхан, гоо үзэсгэлэнг үргэлж магтсаар ирсэн ч цагаан сараар тус тусдаа амьдарч буйгаа ил гаргасан.
Үүнийг баталж Зөөсий охин Бумбардай дүүгээ санаж буйгаа цахим хуудаснаа илэрхийлсэн байна.